ЗОДООН ХИЙСЭН ХУРАНДАА НАРЫГ ӨНӨӨДӨР АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч, нэгнээ гэмтээсэн хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарсан. Хэвлэлд гарсан мэдээллээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар нэгнийдээ согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнээ гэмтээсэн байна.
Тэд хоорондоо хувийн шинжтэй маргаанаас болж зодолдсон талаар эх сурвалж мэдээлсэн билээ. Тэгвэл эдгээр зодоон хийсэн хурандаа нарыг өнөөдөр ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.
Эх сурвалж: Updown.mn
Сэтгэгдэл байхгүй байна.