Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүллээ
Улсын хэмжээнд энэ сарын 16-ний байдлаар ТТӨ-ний амбулаторийн үзлэгийн 10,6 хувь, аймагт 12,3 хувь, нийслэлд 8,2 хувь байна. Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсээр байна. Нийт өвчлөгсдийн 82.9 хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 23.7 хувиар хэтэрсэн. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас орны зохицуулалтуудыг хийсээр байна. Тухайлбал Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасагт 20 орыг нэмэлтээр байршуулж, Баянзүрх дүүргийн таван хороо, Чингэлтэй дүүргийн хоёр хорооны хүүхдүүдэд үйлчилж эхэллээ. Мөн насанд хүрэгчдийн орыг хүүхдийн ор луу шилжүүлэн, зохион байгуулалтыг хийж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.