Экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүнд эргэлзэх хэрэггүй
Сүүлийн үед гахайн мялзан өвчний сэжиг бүхий тохиолдлууд илэрч, хэрэглэгчид хиам, мах, махан бүтээгдэхүүнд эргэлзэж эхлээд байна. Тэгвэл олон улсын чанарын шаардлага хангасан, экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүнд эргэлзэх хэрэггүй хэмээн үндэсний үйлдвэрлэгчид ярьж байна.
Тэдний нэг нь "Очир дагинас” ХХК. Хиам, мах, махан бүтээгдэхүүнээрээ монголчуудын хэдийнээ танил болсон "Очир дагинас” ХХК нь БНХАУ-аас нэг ч түүхий эд импортолдоггүй бөгөөд тус үйлдвэр гол түүхий эд болох гахайн мах, өөхийг Польш Улсын "Food Service” компаниас импортоор оруулж ирдэг.
Хил гаалиар оруулж ирж байгаа гахайн мах, өөхийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу Улсын мал эмнэлэгийн төв лабораторид тогтмол шинжилгээнд хамруулдаг юм байна. Мөн тус компани хиаман бүтээгдэхүүний вакуум савлагааны технологи болон уутыг Германы "Multivac” компаниас, хиамны бүрхэвч уутыг Германы "Walsroder” болон "Kalle” компаниудаас, жор, амтлагч зэргийг Германы "Moguntia” болон "Zaltech” компаниудаас авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
"Очирдагинас” ХХК нь бүтээгдэхүүнээ түүхий эд байхаас нь хэрэглэгчийн гар дээр очих эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бүх үе шат дамжлагыг "Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000” олон улсын стандартын дагуу явуулж, эрүүл аюулгүй, цэвэр байдлыг хангасан орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технилоги ашиглан баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна.
Герман технологиор, европын түүхий эдээр, экспортын стандарт шаардлагыг хангаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд эргэлзэх хэрэггүйгээр баярын ширээгээ чимээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.