АТГ-ынхан С.Баярын хүүхдүүдтэй оффшороор холбогдсон
Өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс "Петровис”-ын Ч.Даваанямын 4.3 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирсэн тухай зарлаж байсан.
Тэгвэл өнөөдөр /2019.1.21./ түүнийг эхнэр С.Шагдардулам нарыг АТГ-аас дуудаж байцаалт авлаа.
Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нарын хамт "Петровис” компанийг үүсгэн байгуулсан хүн юм.
Тэрээр Ерөнхий сайд С.Баярын хүүхдүүдтэй оффшороор холбогдож, тэр талаарх мэдээлэл нь олон нийтэд ил болсон.
Тухайлбал, "2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105 хаягтай байшинг 1,290 долларaap худалдан авчээ. Үүний дараа 2012 онд Э.Сувд Вашингтон мужид "Gundel”нэртэй ХХК байгуулж, 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нар өөрсдийн нэр дээрх байшингaa "Gundel” ХХК-д бэлэглэсэн байна. Түүнийг нь "Gundel” ХХК 1,488,000 долларaap заржээ.
Ч.Давааням энэ удаа С.Баярын залуу эхнэр байшин бэлгэлсэн бол өмнө ньбуюу 2011 онд түүний анхны эхнэр О.Гэрэлтуяад Сиэтл хотын 322 кв.метр талбай бүхий байшингбэлгэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл бие биедээ бэлгэлдэг, хэт хямд, заримдаа ашигтай зардаг нь тэдний мөнгө угаах арга байж болохоор байгаа юм.
2013 онд Э.Сувд, С.Баяр нар хамтдаа амьдарч байсан Сиэтлийн 5 унтлагaны өрөө, 5 ариун цэврийн өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий байраа $4,298,000 зарсан байдаг. Ийм байдлаар хаанаас олсон нь мэдэгдэхгүй их хэмжээний үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угаах байдлаар С.Баяр эхнэрүүд болон охидын хамтаар АНУ-д аж төрж түүний эл бизнест Ч.Давааням мөн хоёр дахь эхнэрийнхээ хамт оролцдог гэх мэдэээл бий” гэхж хэвлэлүүдэд бичиж байв.
Эх сурвалжийн мэдээллээр АТГ-ынхан Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нарыг саатуулж магадгүй аж.
Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир
Сэтгэгдэл байхгүй байна.