Эдийн засаг сайжирсан нь энэ үү, Ч.Хүрэлбаатар сайд аа

0

Эдийн засаг сайжирсан нь энэ үү, Ч.Хүрэлбаатар сайд аа

Улс эх орондоо өөрийн хувь нэмрийг оруулж, ирээдүйнхээ төлөө залуу насаа барсан ахмадуудын маань эрх зөрчигдөж байна. 

Өөрт нь тулгамдсан асуудлаар хэн нэгний нөлөөгүйгээр шийдвэрээ гаргаад явах эрх мэдэл алга. Авдаг хэдэн төгрөгийг нь хүүхдүүд нь нэг, хоёр жилээр нь зээлүүлээд авчихдаг. Гартаа бариад гадуур гарч "үрэх” мөнгөгүй тэд сэтгэлзүй болоод санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд аж төрж байна. 

Манайх гэр бүлсэг орон. Хоёр, гурван үеэрээ хамт амьдрах харилцаа бат бөх хэвээр. Тиймээс үхтэл үр харам гэгчээр хүүдээ, бэрдээ, ачдаа, зээдээ тэтгэврээ зээлээд аваад өгчихдөг. Зарим айлд тэтгэвэр гэр бүлийнх нь орлого болж байна. Гэхдээ тэтгэврийн зээл орлогыг нэмэгдүүлэх хэрэгсэл болж чаддаггүй. Үр хүүхдийнх нь хэрэгцээнд "явдаг” учраас ахмадууд мөнгөний мэдэлгүй болдог. Мэдэлтэй байх нь өөрөө эрх чөлөө юм. Тэр эрх чөлөөг олгох боломжийг бий болгосон бодлоготой байх ёстой. 

Энэ мэтээр ихэнх ахмадуудын хувьд тэтгэврийн зээлтэй байгаа бөгөөд төрөөс олгож байгаа насны хишгээрээ сар шинийнхээ тавгийн идээ болон гоёлоо бэлтгэхээр зэхэж буй. Учир нь тэдэнд маань тэтгэвэр, насны хишиг, одонгийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Гэвч авах хүн арван тамтай гэгчээр заавал оочир дараалал үүсгэн халуунд халж, хүйтэнд хөрцгөөж байдаг. Ингээд ч зогсохгүй эрт очиж авахгүй бол санхүүжилт дуусчихдаг бас нэг тамтай. 

Баяр ёслолын үе дөхсөн энэ үеэр уламжлал ёсоор төрөөс олгодог насны хишгээ авах гэсэн ахмадууд гурван өдөр хүйтэнд үүрийн 04:00 цагаас эхлэн банкуудын гадаа дугаарлаж зогсоцгоож байна. Ингэхдээ заримынх нь бие муудаж, даралт ихсэж түргэн тусламж дуудсан байгаа юм.

Нэг өвөө "Хоёр өдөр эрт ирж оочерлож байна. Банкныхан хүнд суртал гаргаад байх юм. Хүйтэнд зогсох газар ч алга, дэлгүүрүүдэд орохоор хөөгөөд байна. Настай хүмүүсийг дааруулж хөрүүлж, даралт хаванг нь ихэсгэж ингэж зогсоох гэж дээ” гэв.

Харин нэг эмээ "Өчигдөр, өнөөдөр оочерлож дугаарлалаа. Одоо болтол мөнгөө аваагүй. Одоо миний тархи өвдөж, зүрхээр хатгуулж байна. Надад эмч хэрэгтэй байна. Хэцүү байна” гэж уйлж байв. Эвий дээ, эвий. Буянаа эдэлж суух буурлуудад ямар буруу байх билээ дээ.

Үр хүүхэд, ач зээ нараа тойруулаад гэртээ өнөр өтгөн дулаан сууж байх ёстой ахмадуудыг ингэж зовоож, үйлийг нь үзэх ямар хэрэг байна. Насны хишиг болоод одонгийн мөнгийг нь тэтгэврийн дансаар нь дамжуулаад олгочихож болдоггүй юмуу гэсэн шүүмжлэл ч гарсаар байна.

65-69 настай ахмад настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн тэтгэмж хүртдэг ажээ. 

Насаараа хөдөлмөрлөж, хөлсөө урсгачихаад иймхэн төгрөгний төлөө эцэстээ амь тэмцэн оочирлож байгаа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад байсан эдийн засгийн өсөлт биш л байлтай. 

 

 

Эх сурвалж: Erennews.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex