Далан нурсны улмаас “Vale” компанийн олборлолт буурчээ
Өнгөрсөн долоо хоногт Бразилд уурхайн далан нурж, олон ажилтан, оршин суугч амиа алдсантай холбогдуулан нурсан далантай төстэй 10 даланг ашиглалтаас гаргасан байна. Үүний улмаас "Vale” компанийн олборлолтын хэмжээ 10 орчим хувиар буурахад хүрчээ.
Дэлхийн хамгийн том төмрийн хүдэр олборлогч "Vale” компанийн гүйцэтгэх захирал Фабио Шварцманы хэлснээр, далангуудын ашиглалтыг түр хугацаагаар зогсоохоор болсон ба тэдгээрийг ирэх гурван жилийн турш ашиглахгүй байхад 5 тэрбум реал буюу 1.3 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон ажээ.
Өнгөрсөн баасан гарагт Брумадиньо сууринд далан нурсны улмаас наад зах нь 84 хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй болсонтой холбоотойгоор прокурорууд "Vale” компанийн удирдах албан тушаалтнуудыг баривчилж эхэлсэн байна.
"Энэ харамсалтай осол гарсан газраас холгүй байрладаг уурхайд гурван жилийн өмнө ижил далан нурснаас хойш аюулгүй байдлыг сайжруулахад компанийн удирдагууд хэрхэн анхаарсан бэ?” гэх асуулт сүүлийн үед олон нийтийн дунд газар авах болсон ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.