Г.УРНАА: “БҮСГҮЙН ЗУРВАС” НИЙГМИЙГ ОГШООТОЛ ДУУГАРЧ ЧАДСАН
Улсын драмын эрдмийн театрын 2019 оны шинэ уран бүтээл болох "Бүсгүйн зурвас” жүжиг театрын тайзнаас үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Шинэ уран бүтээлийн талаар МУГЖ Г.Урнаатай цөөн хором ярилцлаа.
-Шинэ уран бүтээлээ нээх гэж байна. Баяр хүргэе?
-Баярлалаа. УДЭТ-ын уран бүтээлчид шинэхэн уран бүтээлээ "А” үнэлгээтэйгээр үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байна.
-"Бүсгүйн зурвас” уран бүтээлд хань МУГЖ Б.Жаргалсайхантайгаа хамтран тоглож байна. Театрын тайзнаа хэд дэх уран бүтээлд хамтдаа тоглоод байна?
-Бид театртаа 32 дахь жилдээ ажиллаж байна. Олон сайхан дүрд ханьтайгаа хамтарч тоглосон. Тайзан дээр гэр бүл болно, аав нь охин болно. Яг театрын тайзнаа гэр бүл болон тоглож байгаа хоёр дахь бүтээл маань "Бүсгүйн зурвас”. Урд нь "Мануухай”жүжигт гэр бүл болж тоглож байсан.
-"Бүсгүйн зурвас” нийгмийн драм гэхээр сонирхол татаж, маш их хүлээлт үүсгэж байна?
-Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага” хэмээх хоёрхон дүртэй зохиолыг Н.Наранбаатар найруулагч маань бүтэн жүжиг болгон 20-иод шинэ дүр гаргаж ирсэн. Нийгмийг огшоотол дуугарч чадсан үнэхээр сайхан бүтээл болсон.
Миний хувьд нэлээд хэдэн жилийн өмнө Л.Өлзийтөгсийн "Ярилцлага” гэдэг өгүүллэгийн уншаад жүжиг хийвэл гоё юм гэж Жагаатайгаа ярьж байлаа. 10 жилийн өмнө бичигдсэн гэхээр үнэхээр мундаг зохиол.Өнөөдөр театрт маань "Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын жүжиг тавигдах гэж байгаад баяртай байна.
- Дүрийнхээ тухай?
- Миний хувьд "Бүсгүйн зурвас” жүжгийн чухал гол дүр биш. Гэхдээ миний дүрийн хэлж буй үг болгон монгол эмэгтэйн ухаантай зан чанарыг харуулах юм. Монголын сайхан эмэгтэйчүүд бүх муу муухайг мэдэрсэн ч мэдрээгүй юм шиг амьдарч чаддаг. Монгол эмэгтэй хүн гэр бүлээ хамгаалж үлдэх гэж хэрхэн хичээж, мэрийж байгаа тухай өгүүлсэн. Энэ жүжиг нь өөрөө танин мэдэхүйн чанартай. Хэтэрхий их шунаж болохгүй, гэр бүлийн хоёр хүн байгаадаа сэтгэл хангалуун байх, хөдөлмөрлөх, үнэн зөв амьдрах, нэг нэгэндээ зөв үнэн царайгаа харуулж байх тухай манай жүжгээс харах боломжтой. Жүжгийг ирээд үзэхэд "Би ингэж болохгүй юм байна, амьдралдаа ингэж зөв хандлага бий болгох ёстой юм байна” гэх ухаарлыг олж авах болно. Нийгмийн тулгамдсан олон олон асуудлыг хөндөж байгаа.
Мөн Туяагийн дүр бол балетчин эмэгтэй. Тэр эрхэмсэг байдал, өөрийн мэргэжлийн хэвшсэн зан чанарыг сайн судалж, ажиллалаа.
-Найруулагчаас зохиолоо авч уншаад хамгийн түрүүн ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Найруулагчийн зүгээс эхлээд Аристотелийн бүтээлийг унших унших даалгавар өгсөн. Аристотелийн "Туурвил зүй” бүтээлийг нь уншсан. Гоо сайхан байх гэж юу юм, хүний мөн чанар, ёс суртахуун гээд бүгдийг судалж уншсан. Үг бүрийн үнэ цэнийг бүрэн гаргахын тулд нэлээдгүй ажилласан. Хоюулаа нойр хоолгүй зөвлөлдөж, бэлдсэн. Жагаагийн хувьд маш жүжигчин хүн бүрийн тоглохыг хүсэх сайхан дүр. Архайн дүр өнөөгийн нийгмийн нэг өнгийг тодотгож, харуулсан. Хүн гэдэг бодгаль энэ олон нүүрээр, энэ олон хувирлаар яаж амьдралыг авч явж байна вэ? Энэ амьдралд хүн хичнээн сайхан ажил хийгээд олны дунд нэр алдарт олоод явж байгаа ч гэсэн эцсийн дүнд чиний толгойг хань, үр хүүхэд чинь л түшнэ. Учир нь чи амьдралыг гэр бүл үр хүүхдүүдээрээ эхлүүлсэн. Хүний материаллаг шунал хязгааргүй. Гэхдээ бие биеэ гэсэн сэтгэл, хүндлэл хэзээд байх ёстой зүйл. "Бүсгүйн зурвас" нийгмийн сайн, муу олон болж бүтэхгүй байгаа асуудлыг үзэгчдийнхээ оюун санаанд хүргэхийг зорьсон.

П.ГОО
Оллоо.мн
Сэтгэгдэл байхгүй байна.