Ухаалаг нийтийн тээвэр "хулгайн үүр уурхай болжээ"

1

Манай улс нийтийн тээврийн үйлчилгээндээ шинэчлэл хийж ухаалаг системд шилжсэн. Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд нэлээдгүй олон саадтай тулсан.

Тухайлбал, нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд автобусны кондукторыг хоолны мөнгөнөөс нь салгах шийдвэр гаргалаа хэмээн ажилчдын тэмцэлтэй тулгарсан юм. Мөн мөнгө хураагчгүй болж, U-money картыг үйлчилгээнд нэвтрүүлсэн нь "мөнгө угаах" хэрэгсэл болж хувирсан. Тодруулбал, нийтийн тээврийн компаниуд их хэмжээний алдагдалд орж жолооч нар, хяналт тавигчтайгаа нийлж өдрийн орлогоо хувьдаа завшсан хэрэг удаа дараа гарсан гэдгийг олон нийт мэдэж байгаа. Тэгвэл "мөнгө угаах" аргыг өдгөө иргэд өөрсдөө хийгээд эхэлжээ.

Мөн нийтийн тээвэрт "халаасны хулгай"-н гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар зөвлөгөөнөөр иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэдгиийг холбогдох албаныхан сануулж бүх нийтийн тээврийг хяналтын камертай болгох талаар өчигдөр хэлэлцэж зургаадугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн камержуулахаар болов.

"Улааанбаатар Смарт карт ХХК”-аас нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлсэн гэж томрох ч бодит амьдрал дээр жолооч нар нь хүн болгоныг "картаа уншуул" гэх бухимдал өглөө, оройд байсаар байна. Нэгэн жишээг дурьдахад, 5 шар-Офицер чиглэлийн урт автобусанд суухад бүх хаалга онгойход зорчигчид багтаж сууж байвал "буух", "суух" хаалга мөн эсэх нь хамаагүй чихээд л багтаж суухын төлөө тэмцэлддэг. Энэ дүр зураг өглөө, орой мөн л давтагдана.  Урт автобус бүх хаалгаа онгойлгоход зорчигчид ухаалаг картаа уншуулж мөнгөө төлөхгүй болохоор нь жолооч нь ганцхан урд хаалгаа нээнэ. Тэрүүгээр нь хүмүүс чихэлдээд суучихна.

Ингээд буух болохоор зөвхөн онгойж байгаа хаалганд шаваад зогсчихно. Урт автобусны хувьд зай талбай муу гэдгийг хүн болгон хэлдэг. Хоёр хүн бууж, суухдаа зөрөх зайгүйгээс үүдэн бөөн чихэлдээн энэ дунд нь нөгөө халаасны хулгайчид нь ажлаа амжуулдаг биз. Энэ сарын 13-ны өдрийн өглөө 08 цагийн үед зорчиж явсан нэгэн эмэгтэй цүнхээ ухуулчихлаа гэж их л бухимдсан. Их хотынхон минь хэзээ ухаалагжиж, нийтийн тээврийн хөгжил нь шинэ үетэйгээ хөл нийлүүлэх вэ! Уг асуудал ганцхан урт автобусанд өрнөдөггүй юм. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бүгдэд болдог дүр зураг. Нөгөөтэйгүүр, автобусны буудал дээр U-Money картыг бэлэн мөнгөөр цэнэглэх ТҮЦ ховор. Зөвхөн сонин борлуулдаг ТҮЦ  цэнэглэдэг. Үүнээс үүдэлтэй иргэд мөнгөө бэлнээр жолоочид өгөх нь олонтаа харагддаг байх. Түүнчлэн мөнгөгүй нэгэнд нь энэ ажлын цоорхойг овжиноор ашиглаад байна уу даа.

Дэлхийн жишгийг дагаж хийгдсэн ухаалаг автобус төсөл өнөөдөр үр дүн муутай байсаар байгаагийн нэгэн жишээ энэ. Өмнө нь автобусанд суухад ааштай мөнгө хураагч нар хүмүүст үйлчилгээ үзүүлэх биш, сэтгэлзүйн дарамтад оруулдаг байсан гэдгийг иргэд мэднэ. "Улааанбаатар Смарт карт ХХК”- анхнаасаа энэ үйлчилгээг нэвтрүүлэхдээ иргэдийн ая, тухтай зорчих асуудлын хангахын тулд нэвтрүүлсэн гэдэг.  Харин одоо ааштай  кондукторгүй болсон хэрнээ өөрсдөө ухамсараараа мөнгөө төлөөд нэгнээ буух, суух нөхцөлгүй болтол хүнд байдалд оруулж стресстсээр байгаа нь харамсалтай. Ийм үед нийтийн тээврийн ашиг, орлогын талаар ч үг унагах нь илүүц. Түүнчлэн үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн ахуйн орчин, ариун цэврийн талаар ярих ч юм биш. Зүгээр л суухдаа мөнгө төлдөг картаа уншуулдаг л болсон болохоос энэ салбарт гарсан ухаалаг шинэчлэл нь нойл үнэлгээтэй байна. Өдрийн орлогын талаар кондуктор, жолоочтой ярихаа больсноос хойш иргэд автобусанд сууж чадах эсэх нь чухал биш гэсэн янзтай буудлаас хол очиж зогсох асуудал өөрчлөгдсөнгүй хэвээр л...

Үгүй яахав нэг авууштай зүйл нь  0-16 насны хүүхэд бүр Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрхтэй болсон. Өмнө нь оюутан үнэгүй зорчиж байхад 10 настай бяцхан хүүхэд 200 төгрөг төлж нийтийн тээврээр зорчдог байсан билээ. Харин энэ удаад зөв шийдвэр гаргаж хүүхдийг үнэ төлбөргүй зорчуулдаг боллоо гэж олон эцэг эх баярлаж суугаа. Учир нь хичээлдээ нийтийн тээврээр зорчиж явдаг хэдэн зуун мянган хүүхэд байгаа. Тэд ч мөн адил өглөө, оройдоо нийтийн тээвэртээ багталцах гэж "хөөрхөн" чихүүлээд авдаг. Бүх автобусыг хяналтын камертай болгож нэгэнт нь улсын төсвийг зарцуулах ажлаа "мөнгө төлөхгүй" байгаа иргэдийг ч хяналтын камераараа хянавал таарна.

Өнгөрсөн онд болсон "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнд С.Амарсайханы зөвлөх С.Энхтөр Улаанбаатар хотын авто замд хөдөлгөөнд орж буй автомашины тоо, тэднийг хэрхэн зохион байгуулж байгааг талаар илтгэл тавилаа. Төрийн албаныхны ажил хоорондын уялдаа муу, авто замын сүлжээний төлөвлөлт алдагдсан зэргээс үүдэн хөдөлгөөний ачаалал үүсэж буйг онцлон хэлж байсан билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын зөв зохион байгуулалт хийх шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүн нь зөвлөөд байгаа ч ажил хэрэг болоогүй л байна.

Х.Даваа

Dorgio.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Жинхэнэ үлээдэг гар юм бичиж дээ. Хэзээ хүүхдүүд үнэгүй суудаг шийдвэр гарчихваа. Хэлээд өгөөч Х.Даваа гуай

Жинхэнэ үлээдэг гар юм бичиж дээ. Хэзээ хүүхдүүд үнэгүй суудаг шийдвэр гарчихваа. Хэлээд өгөөч Х.Даваа гуай

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex