Нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлсэн ч ухамсар муутай зорчигчид олон байна

0

Нийтийн тээврийн салбар ухаалаг үйлчилгээнд нэвтрээд нэлээдгүй хэдэн сарын нүүрийг үзлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 21 аж ахуй нэгжийн 1257 автобусанд "ухаалаг” тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулсан. Мөн хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудад 480 орчим гэрээт цэгийг байгуулж, иргэдэд "ухаалаг” картыг худалдаалах, цэнэглэх үйлчилгээг үзүүлж байгаа. Гэвч ухамсар муутай зорчигчид өнөөдрийг хүртэл ухаалаг үйлчилгээг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

Нийслэлийн нийт зорчигчдын  дөнгөж 60 гаруй хувь нь "U money” картаар, үлдсэн 40 гаруй бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг талаар Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт” компани болон Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос мэдээлж байсан удаатай. Зорчигчид уранхай тасархай мөнгөөр туулайчлах, канондсан цаас зэргийг олноор хийж жолооч кондукторыг хуурах зэргээр Нийтийн тээврийг алдагдалд оруулаад байсан учир аргагүй эрхэнд дахин өөрчлөлт хийхээр болсон юм.

Тиймээс ухаалаг үйлчилгээ, зорчигчтой болохын тулд мөнгөний хайрцагийг бүрэн мөсөн авч, зөвхөн картаар үйлчлүүлэхээр болсон. Тэгвэл картанд шилжээгүй зорчигч мэр сэр харагдсаар байна. Мөнгөө бариад дайрна. Мөнгө авахгүй гэсэн жолооч, кондукторын өөдөөс "Тэгвэл өгөх албатай юмуу” гээд уурлаад шууд хойшоо явна. Араас нь кондуктор явж хэрүүл хийхээр "Карт алга, мөнгө нь байна тэгээд аваач дээ” гэж тавьсан шаардлагыг нь эсэргүүцнэ. Ийм л ухамсар муутай иргэд олон байна.

Тэрнээс гадна "хувийн” гэх тодотголтой автобусны жолооч нар яг хулгайч шиг аашилж байна. Картгүй мөнгөө барьсан зорчигчдын мөнгийг хэл үгүй шууд авна. Уг нь журмандаа ингэх ёсгүй биз дээ. Ялангуяа Зүүнсалаа чиглэлийн автобусны жолооч нарт ийм үзэгдэл байнга харагддаг. Мөнгөө барьсан зорчигч төхөөрөмж рүү нь хийчихээр тэндээс нь жолооч нь аваад халаасалчихдаг юм билээ. Зарим зорчигч картгүйгээ учирлаж, картаа цэнэглэж амжаагүй гэсэн тайлбар хийлээд өөр нэгэн зорчигчид мөнгөө өгөөд 500 төгрөгөөр дахин даруулахыг гуйдаг. Гэвч хажуугаас нь Зүүнсалаа чиглэлийн автобусны жолооч "Хэрэггүй ээ мөнгөө надад өгчих тэгээд хойшоо яв” гэж захиргаадна. Ингэж л өдөрт хэчнээн удаан 500 төгрөг завшиж байгааг таашгүй юм.

Гэтэл угсраа автобусны жолооч, кондукторууд мөнгө авахыг эрс эсэргүүцдэг төдийгүй, картгүй хүмүүсийг картаа цэнэглээд яв хэмээн хөөж буулгадаг юм билээ. Уг нь ийм л шаардлагатай байх ёстой. Нэгний тавьсан шаардлагыг хэл үггүй, хэлэлцээ яриагүй биелүүлдэг ухамсар өндөртөй зорчигчид олон байгаасай. Өдөр тутамтд картаа цэнэглүүлчихээд нийтийн тээврийн үйлчилгээг аваад явахад юу нь болохгүй гэж. Нөгөөтэйгүүр даварсан жолооч нарыг давраах хэрэггүй байхгүй. "Мөнгөө жолоочид өгчих зүгээр авчихдаг юм” гэсэн ойлголттой зорчигчтой олон таарсныг нуухгүй юм. Жолоочид 500 төгрөг өгч байхын оронд зорчигчид 500 төгрөгөө өгөөд картыг нь дахин уншуулчихдаг байх хэрэгтэй шүү.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex