Баримтаа хадгалвал оюутнуудад мөнгийг нь олгоно гэв
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор оюутнуудын нийтийн тээврээр зорчиход асуудал үүсээд байгаа. "Улаанбаатар Смарт Карт" компани оюутнуудад зориулан 110 гаруй мянган карт хэвлээд гаргачихсан, тухайн картаар оюутан өдөрт зөвхөн хоёр суулт үнэ төлбөргүй байх болно гэдгийг мэдэгдээд байгаа.
Гэтэл МОХ-ноос өнгөрсөн хавар оюутнуудаасаа мөнгийг нь хураан авч хэвлүүлсэн Төрийн банкны карт ч хэвлэгдээд бэлэн болчихсон байгаа гэх мэдээллийг албаныхан өгч буй. Гэтэл өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж байхад оюутнууд аль картаар зорчих, өдөрт хэдэн удаа нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчиж болох зэрэг асуудлыг шийдээгүй байгаа аж. Энэ талаар МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.
-Оюутнуудын хавар захиалсан картыг тараасан уу. Нийтийн тээврээр зорчих асуудал нь шийдэгдсэн эсэх талаар тодруулаач?
-НИТХ-аас баталсан 2010 оны журмын дагуу оюутнууд нөхөн олговроор буюу нийтийн тээвэрт мөнгө төлөхгүй зорчино. Үүний дагуу МОХ- оос 113 мянган оюутан нийтийн тээврээр зорчих тоог гарган, картын захиалга аваад ажилласан. Гэтэл нийслэлийн Тээврийн газарт чиглэл өгсний дагуу оюутнууд нийтийн тээврээр зорчих асуудал тодорхойгүй болж, оюутнууд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болоод байгаа. Оюутнуудын картыг одоог болтол тараагаагүй байна.
-Смарт карт худалдан авахгүй бол өнөөдрөөс эхлэн автобусаар үйлчлүүлэх иргэд 1000 төгрөг төлдөг болох гэж байгаа. Гэтэл оюутнууд хоёр картны алийг нь ч аваагүй байгаа учир үүсээд буй асуудал шийдэгдэх хүртэл бэлэн мөнгөөр зорчино гэсэн үг үү?
-Маргааш /өнөөдөр/ хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад оюутнуудын нийтийн тээврийн карт тараагдаагүй байгаа нь асуудал болоод байна. Ер нь энэ мэт асуудал нь нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа хэрэг юм. Учир нь нийтийн тээврийн талаар нийслэлээс гаргасан журам байгаа. Журмаар оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулна гэсэн байгаа. Харин үүнтэй холбоотой асуудлыг Нийтийн тээврийн газар болон МОХ хамтарч шийднэ гэж заасан байдаг. Уг асуудлыг шийдэх гэж сүүлийн бүтэн сарын хугацаанд ажиллаж байгаа ч доривтой үр дүн гараагүй л байна. Тиймээс оюутнуудыг бэлэн мөнгөөр зорчиж байгаа бол баримтыг хадгалж үлдэхийг сануулж байна.
-Нийтийн тээврээр зорчиход ямар нэгэн тасалбар байхгүй болсон шүү дээ. Баримтаа хэнээс авах юм бэ?
-Автобусны жолооч баримт хэвлэж өгөх ёстой. Оюутнуудыг тэдгээр баримтуудыг үндэслэн илүү төлсөн мөнгийг хууль бус шийдвэр гаргасан дарга нараар эргүүлэн төлүүлэх болно. Есдүгээр сарын 2-оос албан ёсны шийдвэр гаргаж, оюутнуудын эрхийг хамгаалахгүй бол бид оюутан залуустайгаа хамтраад шат шатны тэмцлийн арга хэмжээг зохион байгуулана. Тиймээс өөрсдийн эрхээ хамгаалахын тулд оюутан залуус маань идэвхтэй байхыг МОХ-оос уриалж байна. Бид Монгол Улсад хууль, дүрэм, журам үйлчилдэг гэж боддог. Аливаа гаргасан хууль, дүрэм, тогтоолууд хэрэгждэг гэж бид ойлгодог. Тиймээс оюутнууд хуулийн дагуу олгосон эрхээ эдэлж нийтийн тээврээрээ үнэ төлбөргүй зорчих болно.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин