Д.ОЮУНХОРОЛ: ТЕНДЕРИЙН ХАР ЖАГСААЛТЫГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ

1
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмнөх хууль дээр хамгийн бага үнийн санал хэлсэн нь ялдаг. Тендерт шалгарангуутаа үнийн дүнг нь нэмээд анхны үнээсээ хэд дахин өндөр болчихдог. Энэ хуульд үүнийг яаж зохицуулсан бэ? Үндэсний бүтээгдэхүүнээ дэмжихэд энэ хуульд зохицуулалт оруулсан уу? 

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол 28 зүйлийн дагуу нарийвчилсан үнэлгээ хийдэг заалт байгаа. Шинэ хуульд 27,28 дугаар заалтыг хооронд нь уясан зохицуулалт хийгээд хуульд нэмэлт оруулж байгаа. Хуулийн төсөлд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодод үйлдвэрлэх боломжтой нөхцөлд гадаадын этгээдийг тендерт оролцохыг хориглосон. Дотоодын үйлдвэрлэгчид давуу эрх олгоно гэх мэт заалтууд орсон. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хуулийг өөрчлөх болсон гол шалтгаан нь юу юм бэ? Тендерт ялж байгаа компаниуд дандаа шинээр байгуулагдсан байдаг. Учир шалтгаан нь юу вэ? Давуу эрх олгодог уу? Энэ хуульд доод үнийн санал байна уу? ЖДҮ-ийн хуультай яаж уялдуулсан бэ? 

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Захиалагч байгууллагууд тендерийн баримт бичигтээ огт шаардлага тавихгүй бол шинэ компани шалгарах боломжтой. Санхүүгийн чадавхтай, ажлын туршлагатай компаниар ажлаа гүйцэтгүүлнэ гэж байгаа бол цоо шинэ компани тендерт шалгарах боломж бага. Дотоодын үйлдвэрлэлийн дэмжих чиглэлд энэ хуулийн төсөлд гурав дөрвөн чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хуулийн төслийг санаачилж оруулж ирэх болсон шалтгаан нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих чиглэлд заалтууд оруулах зорилго тавьсан. Мөн тендерийн чанарын асуудалтай холбогдуулан хуульд нэмэлт оруулах шаардлага тулгарсан. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Чанаргүй бараа үйлчилгээ үзүүлчихээд байнга тендер авдаг сүлжээ компаниуд бий болсон. Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.ГОО

Оллоо.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

уих-н ахмад гишүүн оюунхорол ын хэлсэн үг бодитой байх. эмэгтэй чүүд эрчүүдийг өрхийн тэргүүн гэдэг ёсыг бодон хүндлэн олон удаа аясыг дагасан байх.олигархуудын булхайг илчилж,тэдэнтэй тууштай тэмцээрэй. хүн бүхэн талархана гэдэгт бүү эргэлз.