“Аль-Нур” сүмийг дахин нээжээ
Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэний улмаас олон арван хүн амиа алдсанаас хойш "Аль-Нур” сүмийг дахин нээж, мөргөлчдийг хүлээн авч эхэлжээ.
Цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулах зорилгоор сүмийг түр хугацаагаар хаасан байсан хэдий ч өнгөрсөн бямба гарагт цөөн хүнийг сүм рүү орохыг зөвшөөрсөн байна.
Гуравдугаар сарын 15-нд "Аль-Нур” болон "Линвуд” сүмд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдсан юм.
"Аль-Нур” сүм дахин нээгдсэнтэй холбогдуулан 3000 гаруй хүн Крайстчерч хотын гудамжуудаар алхаж, харамсалтайгаар амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байна.
Иргэдийн дийлэнх нь чимээгүй алхаж байсан бол зарим нь энх тайван байдлыг уриалсан хийгээд арьс өнгөөр ялгарлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн зурагт хуудас барьсан байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.