“Эко Алтан Заамар” ХХК-д “Нурах эрсдэлтэй“-г анхааруулсан ч зөрчлийг арилгуулаагүй байжээ

0

“Эко Алтан Заамар” ХХК-д “Нурах эрсдэлтэй“-г анхааруулсан ч зөрчлийг арилгуулаагүй байжээ

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Эко Алтан Заамар” компанийн талбайд гарсан ослын шалтгааны талаар мэдээлэл хийлээ. Энэ ослын улмаас дөрвөн уурхайчин харамсалтайгаар амиа алдсан юм.

МХЕГ-аас Эко алтан Заамар ХХК-ийн үйл ажиллагааны хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гаргажээ. Уг дүгнэлтэд үндэслэн гуравдугаар сарын 19-ний өдөр арга хэмжээ авах албан бичгийг УУХҮ-ийн сайдад хүргүүлсэн байна.

Уул уурхайн чиглэлээр гарсан зөрчлүүдийг ингэж дүгнэжээ. Дүгнэлтэд:

-”Эко Алтан заамар” компани геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан.

-ТЭЗҮ-ийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгүй үйл ажиллагаа явуулсан.

-ТЭЗҮ-д заасан зураг төслийн дагуу үйл ажиллгаа явуулаагүй. Уулын ажлын хэмжээсүүдийг баримталж ажиллаагүй.

-Гидрогеологийн усны судалгаагаар гүний ус 51 метрт илэрсэн боловч уст үеийн талаар ТЭЗҮ хийгээгүй, уст үеэс гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт нуралтын гол шалтгаан болсон.

-Аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримталж ажиллаагүй. Бид газар дээрх эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур нэвчсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг нарийвчилж лабораторийн шинжилгээ хийхэд гидрогеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан гэх дүгнэлтэд хүрсэн.

Уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөрчлүүд:

-ААН-үүд дотоод хяналт шалгалт явуулж байх ёстой ч энэ ажил дутуу дулимаг мөрдөгдсөн. Дотоод хяналтын журмыг 2019 онд захирлынхаа тушаалаар баталсан ч "Эко Алтан Заамар” ХХК-ийн хувьд илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар нарийвчлан заагаагүй байна.

Тус компанийн ХААБ-ын мэргэжилтнүүд эрсдэлийн үнэлгээ хийгээд, дүнг нь хоёрдугаар сарын 21-ний өдөр захиралдаа хүлээлгэн өгсөн байна. Эрсдэлийн үнэлгээгээр хоёр ноцтой зөрчил илэрсэн байдаг. Нэгдүгээрт, Ажлын байрны зааварчилгааг журам ёсоор өгөхгүй байна. Хэт нийтлэг зааварчилгаа өгч байна. Хоёрдугаарт, Эрсдэлийн үнэлгээ хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчид нэг чухал дүгнэлт хийсэн нь "Уналтаас болж мөс хагарч, насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай” гэж дүгнэлт гаргасан байна.

Цаашид авах арга хэмжээ гээд:

"Хананд тогтсон мөс, хана нурах, ажилчдыг дарах бэртээх, мөн техник хэрэгсэл эвдрэх, өндөр хананы нуралд хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай” гэж тодорхой бичээд өгсөн байна. Осол болохоос 7-хон хоногийн өмнө уурхайн захиралд ийм дүгнэлт бичиж өгснийг захирал нь хүлээж авсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнууд хариуцсан ажлаа хийсэн байна. Харамсалтай нь уурхайн захирал, ажил олгогчид дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

МХЕГ-аас дээрх дүгнэлтийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хүргүүж, "Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.


URL: http://www.fact.mn/389570.html 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex