Афганистанд үерийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Афганистанд хүчтэй аадар бороо орсноос үүдэлтэй үерийн улмаас 42 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас /OCHA/ мэдээлжээ.
Гуравдугаар сарын сүүлчээр хойд бүсийн Фарьяб, Балх, Жаузжан, Сари Пул мужид, баруун бүсийн Херат, Бадгхис мужид үерийн гамшигт нүүрлэж, Балх, Жаузжан мужид хамгийн их хохирол учирчээ. Үүний зэрэгцээ байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 80 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн байна.
Олон нутагт газар тариалангийн талбай сүйдэж, түр хоргодох байр болон хоол хүнсний хэрэгцээ шаардлага тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа талаар Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдэлд тэмдэглээд, тус улсын ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын нийгэмлэгүүдэд уриалжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.