Г.Алтанд залилангийн хэрэг нээсэн үү?

0

Г.Алтанд залилангийн хэрэг нээсэн үү?

"Капитал” банк татан буугдаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө, харилцагч нарын хадгаламжтай холбоотой шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд "Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л яваа. Тэрээр "Капитал”  банкинд 84 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигч байжээ. Банкны дампуурлын дараа Г.Алтан "Бусдын адил хүнд байдалд орлоо” гэдгээ мэдэгдсэн байдаг.

 
Гэвч тэрээр энэ удаагийн дампуурлаас хохиролгүй үлдэх арга сүвэгчилсэн байж магадгүй байна. Санаж байгаа бол 20-оод хоногийн өмнө "Алтжин Бөмбөгөр” худалдааны төв дээр иргэдийн иргэний үнэмлэхийг хурааж, тодорхой хувь өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнийг зарим хүн Г.Алтантай холбож байсан нь үнэн. Тэгвэл Г.Алтан "Капитал” банкны нэр дээрх 84 тэрбумын хадгаламжаа тарааж, 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж магадгүй болчихлоо. Хэрэв тийм бол Г.Алтан "Капитал” банкны дампуурлыг тэр үеэс л мэдсэн байж таарах нь.
 
Энэ нь 84 тэрбумын хадгаламжтай Г.Алтангийн хувьд ашигтай хувилбар. Учир нь банк дампуурлаа гэхэд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийг даатгалаас хохиролгүй болгодог. Харин түүнээс дээш хадгаламжтай бол асуудал нэлээд бүрхэг. Банкны хувь эзэмшигчдээс хадгаламжийн мөнгөө нэхэмжлэх дүрэмтэй ч үүнтэй холбогдох эрсдэлийг хадгаламж эзэмшигч өөрөө үүрдэг байна. Тэгэхээр Г.Алтан энэ бүхнийг анхнаасаа тооцоолж, мөнгөө авч үлдэх гэж нэлээдгүй хүчин чармайлт гаргасан бололтой юм. Монголбанкны гаргасан мэдэгдэлд "Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан” гэдгийг дурджээ. Энэ нь  хадгаламж эзэмшигчид бараг бүгдээрээ алдагдал хүлээхгүй, 100 хувь даатгалаас мөнгөн хөрөнгөө гаргуулах боломжтой гэсэн үг. Энэ дотор Г.Алтангийн 84 тэрбум төгрөг хамгаалагдаад орчихсон л яваа бололтой байна.
Тэгвэл Г.Алтанд энэ хэрэгтэй холбоотойгоор залингийн хэрэг нээсэн гэх мэдээлэл ч байна. Хэрэв Г.Алтан ийм арга хэрэглэж, "Капитал” банкны дампуурлаас хуурай үлдэж байгаа бол энэ гэмт хэргийн чанартай болж магадгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Банкны дампуурлыг хэд хоногийн өмнөөс мэдэж, бэлтгэж эхэлсэн. Хэнээс хаанаас мэдээлэл авсан, иргэдтэй ямар гэрээ, хэлцэл хийж, мөнгөө байршуулсан гээд шалгах асуудал олон гарах нь ээ.
 
 
Т.САЙХАН
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex