Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцаллаа

0

Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэрээ хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан "UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа мэдэгдэв.

"Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.

Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

58376102_329065127754819_4557109031478493184_n_20190423122658 Төв талбайн урд хэсэгт олгосон газар эзэмших эрхийг цуцаллаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex