Амьдрал дээр биш цаасан дээр хэрэгждэг хуулиудын хэрэгжилтэд ХЭН хяналт тавих вэ!!!

0

Амьдрал дээр биш цаасан дээр хэрэгждэг хуулиудын хэрэгжилтэд ХЭН хяналт тавих вэ!!!

 

-ХУУЛЬ ЯАГААД ХЭРЭГЖДЭГГҮЙ ВЭ-

Энэ асуултад хүн бүр өөрөөр хариулах байх. Гэхдээ хамгийн ихээр дөхөж очихуйц, түгээмэл хариулт нь, Хууль өөрөө хэрэгжүүлэхэд төвөгтэй амьдралд буугаагүйгээс мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хүн байхгүйгээс хэрэгждэггүй гэх хариулт байх болов уу.

Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээс үзвэл, өнөөдөр манай улсад 500 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгждэг юм байна. Гэхдээ хэрэгждэгээсээ хэрэгждэггүй нь илүү олон. Зөвхөн хууль ч гэлтгүй зөвхөн цаасан дээр л хэрэгждэг маш олон тогтоомж, Засаг дарга нарын захирамж, шийдвэрүүд байна.

Үүнийг гэрчлэх нэг биш нилээн хэдэн жишээг бид энэ удаад онцлоё.

-ХЭН Ч ХЯНАЛТ ТАВЬДАГГҮЙ ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ ТУХАЙ ХУУЛЬ-

Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлсэн.

Гэхдээ эхний ээлжид бүгдийг нь бус  хоёрхон төрлийн гялгар уутыг хэрэглээнээс гаргахаар болсон юм. Уг нь 0,035 миллиметрээс нимгэн гялгар уутыг хэрэглэх, худалдаадах, импортлохыг хориглосон шийдвэр гаргасан ч орлуулах бүтээгдэхүүн байхгүй гэх шалтгаанаар худалдаа эрхлэгчид эсэргүүцсэн тул эхний ээлжид 10-ын бариултай цагаан уут болон цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглэж болохгүй гэсэн аргачлалыг БОАЖЯ-наас гаргасан.

Гэтэл өнөөдөр зарим дэлгүүрийн худалдагчид яг ямар, ямар уут хориглосон гэдгээ ч мэдэхгүй.  Хориглосон гэх уутнууд урьдын адил хэрэглээнд байсаар л байна.

-ХЭРЭГЖИЛТ НЬ 0 ЗААСАН ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛЬ-

Батлагдахдаа олон хүний анхаарлыг татаж байсан ч "хуулийн гурав хоног” үйлчлэлээр өдрөөс өдөрт бүдгэрч, хэрэгжилт нь 0 заасан хуулийн нэг жишээ нь Тамхины хяналтын тухай хууль гэдэгтэй маргах хүн үгүй биз. Өнгөрсөн парламентийн үед Л.Эрдэнэчимэг гишүүн санаачилж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар батлагдаж байсан тус хуулийн хэрэгжилт тухайн үедээ сайн байсан ч өдгөө тамхи худалдаалах, ширхэглэх асуудал хуулиас гадуур түгээмэл болоод байгааг иргэд хэлж байна. Тэд "ямар ч үр дүн байхгүй. Хаа сайгүй л тамхи татаж байна. Дэлгүүр, байгууллага, ер нь бол хаа сайгүй л байгаа. Тамхи ч гудамжинд ширхгээр зарагдаж байна. хууль дөнгөж батлагдаад нэг хэсэг гайгүй байсан. Одоо хотын төвөөр тамхи зуун алхах нь энгийн л зүйл болсон. Өөрөөр хэлбэл, хэрэгжилтэд хяналт тавих хүн ч алга” гэлээ. Энэ бол та бидний өдөр бүр хардаг дүр зураг. Тамхины хяналтын хуультай улс гэж хэлэхэд ч ичмээр.

Уг нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид хэрэгжилтэд хяналт тавих ёстой ч тэд хаана, хэн тамхи татаж байгаа бол гээд хайгаад явах боломжгүй. Байцаагч нараа өдөр өдрөөр хуваарилаад явуулахад ч хүн хүч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хууль гарснаас хойш өнөөг хүртэл тамхи татаж байгаад торгуулсан хүн гарын таван хуруунд багтвал их юм. Энэ нь дээрх хуулийн хэрэгжилт ямар буйг бэлхнээ илтгэнэ. Мөн хуульд тамхи татаж болохгүй гэсэн хэр нь чухам хаана татаж болох вэ гэсэн заалт байхгүй. Энэ нь уг хууль хэрэгжихгүй байхад нөлөөлөх бас нэгэн хөшүүрэг. Тиймээс болохгүй гэж хориглож өгсөн шигээ болдог газрыг нь зааж өгөх, мөн хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгт нь газрыг нь нэрлээд орхих бус хэрэгжүүлэх бүтэц байгуулах шаардлага байна. Тэгсэн цагт энэ хууль хууль шиг хэрэгжих биз ээ.

-ХҮН БҮР МЭДДЭГ Ч ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЖИЖ БАЙГААГҮЙ ХУУЛЬ-

Судалгааны байгууллагаас гаргасан нэгэн судалгаагаар Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг нотолсон байна. Тус судалгаанд, олон нийтийн газар буюу баар, диско клубт архи согтууруулах ундааг хэрэглэдэг хүмүүсийн талаас илүү хувь нь 21 нас хүрээгүй хүүхэд болохыг дурьджээ. Эндээс үзэхэд 21-ээс доош насны хүүхэд залуучуудад архи согтууруулах ундааг зарж борлуулах үйлчлэхийг хориглоно гэсэн хуулийн заалтын хэрэгжилт маш сул, хууль хяналтын байгууллагууд баталсан хууль дүрмээ хэрэгжүүлэхийн төлөө хангалттай ажиллаж чадахгүй байгаа нь хүүхэд залуучуудын дунд хэрэглээг улам нэмэгдүүлэх хөшүүргийн орчинг бүрдүүлж байгаа нь харагдаж байгаа юм.

Мөн хориглосон цагаар согтууруулах ундаа худалдаалж байгаа нь хэний ч нүдэн дээр ил, ямар ч хууь тогтоомж байхгүй юм шиг эрх дураараа оршин тогтносоор байна. Уг нь энэ бүх хавтгайрсан үзэгдлийг хариуцах эзэд хэн бэ гэдгийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд маш тодорхой заачихсан байгаа.  Согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд бүх шатны засаг дарга, цагдаагийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, эрх бүхий мэргэжлийн хяналтын болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага хяналт тавих үүрэгтэй. Гэвч тэд хяналт тавих нь байтугай, ийм үүрэгтэй гэдгээ мэддэг эсэх нь ч эргэлзээтэй.

-ХЭНИЙ Ч МЭДДЭГГҮЙ ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ-

"Хүнсний тухай” хуулийн талаар иргэд ч, хүнсний худалдаа эрхлэгчид ч аль аль нь мэдээлэл тун муу байна. Эгээтэй л "тийм юм байгаа юм уу” гэх нь холгүй.  Тухайлбал, "Нарантуул” захын хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг хэд хэдэн хүнээс лавлахад "хүнсний тухай хуулийн талаар сонссон юм байхгүй. Мэдэхгүй” гэсэн юм.

Хүнсний худалдаа эрхлэгчид нь ч мэдэхгүй хууль байгаад яах юм бэ. Батлахаасаа өмнө хууль маань хир бодитой, хэрэгжих боломж нь ямар байна вэ гэдгээ эхлээд сайн судалдаг баймаар. Болохгүй бол иргэдээсээ санал ав л даа. Заавал өөрийхөө хүссэн хариуг гаргах гэж зөрөхгүй л бол болохгүй юм байхгүй шүү дээ. Харин ч бүр илүү газарт буух байх. Мөн хуулиа иргэдэд сайн сурталчилж, таниулдаг байх хэрэгтэй. Шинээр гарч буй болоод нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын хувьд иргэдэд таниулах, сурталчилах ажил муу, хүртээмжгүй байгаагаас үүдэн хэрэгжилт үр дүнгээ өгөхгүй байна шүү дээ.

-СУРГУУЛИЙН ОРЧИНД УХААЛАГ УТАС ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА-

Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хязгаарласан. Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм. Тэр ч утгаараа энэ шийдвэрийг маш олон хүн дэмжиж, сайшаалтай хүлээж авсан. Гэтэл яг амьдрал дээр энэ тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа нь захын нэг сургуулиар ороход нүдэнд илхэн харагдаж байна.

Энэ тэндгүй ухаалаг утас барьсан, утсаар ярьж, тоглоом тоглосон хүүхдүүд урдах замаа харахгүй шахам зөрж өнгөрнө. Зарим нэгнээс нь сургуулийн орчинд ухаалаг утас ашиглаж болохгүй гэсэн Засгийн газрын тогтоол гарчихаад байхад, яагаад утас хэрэглэж байгаа талаар тодруулахад, "Хичээлийн цагаар л хэрэглэж болохгүй гэсэн шүү дээ. Одоо бол хичээл завсарлачихсан байна” гэх тайлбарыг өгч байв.

Хэрэв сурагчдын хэлснээр сургуулийн орчинд биш зөвхөн сургалтын орчин буюу хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх төдийхнөөр энэ тогтоол хэрэгжвэл, хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх гэх эрхэм зорилго нь биелэлээ олж үр дүнгээ өгөх нь юу л бол?

-ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД ГУРВАН ЖИЛ БОЛСОН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ БАЙТУГАЙ МЭДДЭГ ХҮН Ч ХОВОР БАЙНА-

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчлэн найруулгад  гудамжинд шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд 5,000-1,000,000 төгрөгөөр торгох заалт орсон байдаг. Гэвч хууль өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Иргэд хотын төв гудамж, хаа таарсан газраа нус цэрээ хаясаар байна. Тодруулбал, багшийн дээдийн автобусны буудал дээр хэсэг саатаж, нөхцөл байдлыг ажиглахад, нийтдээ 100 гаруй хүн хоёр тийшээ алхлаа. Тэдний бараг 30 хувь нь ямар нэг байдлаар шүлс, нусаа ил задгай хаяж байх. Тамхиныхаа ишийг хүртэл цогтой чигээр нь замын хажуугийн бургас руу хаяж байгаа харагдлаа.

Гудманд шүлс, цэрээ хаясан залуучуудтай зориуд уулзан хуулийн талаар хэр мэдээлэлтэй байгааг нь асуухад 29 настай А "Ийм хууль байдаг юм уу, сая л мэдлээ. Үүнээс хойш ахиж шүлсээ хаяхгүй ээ, уучлаарай” гэв. Харин автобусны буудал дээрх явган зорчигчийн хүлээлгийн сандлын буланд нусаа нийчихээд алхаж буй 60 гаруй насны өвөөтэй уулзаж уг хуулийн талаар хэлж, сануулаад, яагаад нусаа ил задгай нийж, орчноо бохирдуулж байгааг асуухад "Өө болдоггүй юм уу, уучлаарай. Наадах чинь уг нь зөв хууль юм. Хүмүүсийн ухамсарт нөлөөлөхүйц хууль юм” гэв. Өөрөөр хэлбэл, хэрэгжиж эхлээд хоёр жил гаруй болсон хуулийг хэрэгжүүлэх нь байтугай мэддэг хүн ч ховор байгаа нь харамсалтай.

Энэ мэт маш олон хууль тогтоомжууд өнөөдөр "Хуулийн гурав хоног”-ийн үйлчлэлээр өдрөөс өдөрт бүдгэрч, хэрэгжилт нь 0 заасаар байна.

Дашрамд сонирхуулахад, Өндөр хөгжилтэй орнуудын соёлжсон иргэд гудманд ил задгай бие засах нь бүү хэл, шүлсээ ч хаядаггүй. Зөрчсөн тохиолдолд их хэмжээний мөнгөөр торгодог юм.

Тухайлбал, манайхны сайн мэддэг Хятад, Япон, Сингапур зэрэг улсад ийм байдаг байна. Япон улсад олон нийтийн газар шүлсээ хаяж байгаад баригдсан тохиолдолд 1000-10000 иенээр /17020-170200 төгрөгөөр/ торгох юм. Улмаар ял шийтгэл авч байсан эсэх тэмдэглэл дээр "Тийм” гэдэг тэмдэглэгээтэй болдог. Азийн бар гэгддэг Сингапур нь хамгийн их торгууль оногдуулдаг орнуудын нэг. Энд олон нийтийн газар шүлсээ хаясан тохиолдолд 500 ам.доллар хүртэл торгодог байна.

 Эцэст нь хэлэхэд, Хууль, тогтоомж баталж болно оо, Хамгийн гол нь эргээд хэрэгжилтэд хатуу, чанд хяналт тавих шаардлагатай байна. Амьдрал дээр биш цаасан дээр хэрэгждэг хууль нэртэй "гууль” бидний амьдралд ямар ч өөрчлөлтийг авч ирж чадахгүй, улам бүр нэрмээс болж байна гэдгийг онцолмоор байна.

Т.Гэр


URL: http://www.fact.mn/394334.html 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex