Хотын соёлыг түгээх хууль хэрэгжиж эхэллээ

0
Хотын соёлыг түгээх хууль хэрэгжиж эхэллээ
Гудамжинд хүний нүд хариулж байгаад нус, цэрээ хаяж орхиод хээв нэг явж оддог Монголчуудын хэнэггүй занг одоо л нэг өөрчлөх гэж үзэж байгаа бололтой. Тодруулбал Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Шинээр хэрэгжиж эхэлж буй хууль зөрчсөн иргэнийг 5.000-1.000.000 төгрөгөөр торгох заалт оржээ. Тухайлбал, гудамжинд нус, цэрээ хаясан иргэнийг 5000 төгрөгөөр торгохоор хуульд заасан байна. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн  албан хаагчид, сайн дурын ажилтнууд хянах юм байна.

Холбогдох байгууллагаас уг хуулийг хэрэгжүүлэх журам батлахдаа зөвхөн торгоод өнгөрөх биш зөрчил дутагдал дахин гаргахгүй байх үүднээс шүлс, нус, цэрээ арилгуулах, ухуулга сурталчилгаа хийхээр төлөвлөжээ.

Хуулийн талаар мэдээлэл албаныхан мэдээлэл хийхдээ "Улаанбаатар хотод 1956 онд нийт хүн амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд 45.8 хувь, өнөөдрийн байдлаар нэг сая 200 мянган хүн амьдарч байна. Нийслэл хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, нийслэлийн нэг км квадрат талбайд 262 хүн ногдож байгаа нь ачаалал их болсныг харуулж байна. Тиймээс Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон өөрчлөх шаардлагатай болсон” гэлээ.

Тэгвэл уг хууль хэрэгжиж эхэлсэнд олон хүн баярлаж байна. Тохижилт үйлчилгээний нэгэн ажилтан "Гудамжинд хэвтэж байгаа хогийг ч яахав амархан цэвэрлэдэг юм. Харин тэр хогийг хаяж байгаа хүмүүсийн сэтгэхүйд байгаа хогийг цэвэрлэх үнэхээр хэцүү” хэмээн ярьсныг олон ч залуус нүүр номоо гоёх цэцэн үгсийн жагсаалтад оруулжээ.Үнэхээр л ганган машин уначихаад цонхоороо хог хаядаг, гудамжинд нус цэрээ хаядаг, хээр хөдөө хог хаячихаар хэн намайг харах юм гэсэн нүүдэлчин ахуйн сэтгэлгээнээсээ өнөө хэр бид салж чадахгүй явж байгаа. Харин уг хууль хэрэгжиж хэтэвчтэй нь ярьж эхэлснээр энэ асуудал бага ч гэсэн шийдэгдэх болов уу гэх хүлээлт үүслээ. 
Б.Сансар

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex