Хүүхдийн шүдийг хэзээнээс угаах хэрэгтэй вэ?

0

Arslan.mn

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Манай уншигчид маань хүүхдийнхээ шүдэнд хэр их анхаарлаа хандуулж, цаг зав гаргаж байна даа?

 Та энэ гарчгийг хараад "Аан, мэднээ. Эхний шүд ургасан мөчөөс” гэж бодож байгаа бол харамсалтай нь таны хариулт буруу байна. Хүүхдийн анхны шүд ургаагүй байсан ч, бүлээн усанд дүрсэн маарлиар буйлыг арчихыг зөвлөдөг. Хэдийгээр шүд хараахан ургаагүй байгаа үед аман доторх нян, бактер шүдний өвчлөлд нөлөө үзүүлдэг эсэх нь тогтоогдоогүй ч, шүдний ургасны дараа тэдгээр бактериуд нөлөөлөх нь гарцаагүй юм. Тиймээс хүүхдийнхээ шүдийг ургаагүй байсан ч амны хөндийг эрүүл байлгах үүднээс цэвэрлэж байхыг зөвлөж байна.

Сүүлийн үед хүүхдийн шүд хорхойтох өвчин нилээд ихсэж, эцэг эхчүүдийн санааг зовоох болжээ. 3 нас хүрэхэд хүүхдийн дээрээ 10, доороо 10 сүүн шүд ургаж гүйцдэг.  Сүүн шүд ёзооргүй унаж, ясан шүдээр солигддог учраас тэр бүр хайхрахгүй байх нь бий. Гэтэл сүүн шүд хүүхдийн эрүү, нүүрний зөв хөгжлийг хангах суурь болж өгдөг. Мөн сүүн шүд хортойтож, шүдний ёроол нь үрэвсвэл бусад эрүүл шүд рүү нян тархах боломжтой. Үүдэн шүд унаснаар хүүхэд зарим үг, үсгийг буруу дууддаг болж, хэл ярианы хөгжилд саад болохоос гадна талх, мах, жимс, ногоо зэрэг зарим хоол хүнсийг тасалж идэхэд хүндрэл учирч, заримыг нь идэж чадахгүйд хүрдэг. Иймд та хүүхдийнхээ шүдийг сүүн шүд юм чинь гэж хайхралгүй өнгөрөлгүй, угааж цэвэрлэж өгч байгаарай!

  • Хүүхдийн тань анхны шүд гараагүй байсан ч та буйлыг нь бүлээн усанд дүрсэн маарлиар цэвэрлэж өгч болно. 
  • Шүд ургасан мөчөөс (ихэвчлэн 6 сараас ургаж эхэлдэг. Гэвч зарим хүүхдийн шүд ой 5,6 сартайгаас ч ургаж эхлэдэг тул шүд нь хожуу ургаж байна гэж та санаа зовох хэрэггүй.) амны хөндийг цэвэр байлгахад анхаар!
  • Хүүхдийнхээ шүдийг угаахаас өмнө та өөрийнхөө гар, хурууг угаагаарай.
  • Тохирсон (жижиг толгойтой, гарч эвтэйхэн, зөөлөн үстэй, насанд нь таарсан) сойзоор өглөө, оройдоо 2 удаа хүүхдийнхээ шүдийг угааж өг. Сойз байхгүй үед үүний оронд цэвэр маарлийг хуруундаа ороож цэвэрлэж өгч болно. 
  • Хүүхдийн нас бага байх үед заавал оо хэрэглэх шаардлагагүй. Харин түүний оронд буцалсан бүлээн усанд сойзыг нь дүрээд угаагаарай.
  • Хүүхдэд хүүхдийн зориулалтын фтортой оог хэрэглэж болох бөгөөд энэ үед оог маш бага хэмжээтэй (3-аас доош насны хүүхдэд өдөрт 0.25мг фтор хэрэглэхийг зөвлөдөг) түрхэж, шүдний дотор, гадна тал мөн хэлийг зөөлөн сойздож угааж өгнө.
  • Оог маш нимгэхэн түрхсэн тохиолдолд заавал шүдийг усаар зайлах хэрэггүй.
  • Мөн хүүхдийг багаас нь давстай бүлээн усаар амыг нь зайлуулж сургах нь хоолой өвдөх, бусад амны хөндийн өвчлөлүүдээс сэргийлж чадна.
  • Сойзны үс нь сагсайж эхлэнгүүт сойзыг нь солиорой.
  • Хүүхэд 6 нас хүртлээ өөрөө шүдээ бүрэн угааж чадахгүй тул тэр хүртэл эцэг эхчүүд хүүхдийн шүдийг угааж өгөх хэрэгтэй. Харин түүнээс хойш хүүхдэдээ өөрөө шүдээ угааж сургаж хэвшүүлээрэй.

Шүд эрүүл бол бие эрүүл, сайхан инээмсэглэж, дуулж чадна шүү дээ. Хамгаас хайртай, бидний амь амьдрал болсон үр хүүхдийнхээ шүдийг цэвэрлэцгээе!

Report.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex