АН-ын үед ч ажилгүй болсон иргэд ч хэлмэгдэгсдийн тоонд багтана шүү, Л.Цог дарга аа

0
АН-ын үед ч ажилгүй болсон иргэд ч хэлмэгдэгсдийн тоонд багтана шүү, Л.Цог дарга аа

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил дуусах шатандаа явааг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Л.Цог сэтгүүлчдэд мэдээлэв. Энэ үнэн гэж үү. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрыг эмхлэн байгуулснаас хойш төрийн албан хаагчдыг намын харьяаллаар алагчилж, ажил, албан тушаалаас нь буулгах шинэ үеийн хэлмэгдүүлэлт дөнгөж эхэлж байхад цагаатгах чиг үүрэгтэй газар нь ажлаа хийгээд дуусч байна хэмээн эндүүрч явна.

Улс төрийн хэлмэгдүүлэлт дуусах нь гэж зарлахад дэндүү эрт байна Л.Цог дарга аа. Сонгууль болж, засаг солигдох болгонд хоногийн хоолноосоо салдаг төрийн албан хаагчдын эдийн засгийн хохирлыг хэн барагдуулах вэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан албан ёсны мэдээгээр энэ оны эхний найман сарын байдлаар Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газраас 18 хүний нэр төрийг сэргээн цагаатгасан байна. Улс төрийн хилс хэрэгт холбогдсон иргэдийг 1939 оны дөрөвдүгээр сараас цагаатгаж эхэлжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 31 мянган хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн байна.

УИХ-аас 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг баталснаас хойш 18036 иргэнд 16 тэрбум, 247 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг Монголын төр олгожээ. Энэ оны эхний найман сард гэхэд 34 иргэнд 33 сая төгрөгийг олгосон байна. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газрын үед АН-ын үнэмлэхгүй, авлига хээл, хахууль өгөөгүй, албан тушаалтан таньдаггүйгээсээ болж ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын эдийн засгийн хохирлыг хэзээ барагдуулах вэ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссынхоон. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэхээр их хуучны юм шиг сонсогдож, 1990 оноос өмнөх хэргүүдийг цагаатгаж, цагаатгасан гэх мэдээллүүд ар арааасаа хөвөрдөг. Гэтэл XXI зуунд ардчиллаар халхавчилсан хэлмэгдүүлэлт чимээгүй тахал шиг хүрээгээ тэлсээр байна. Цөөнхийн бүлгийнхэн энэ тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнгөрсөн нэгдүгээр сард асуулга тавьж байлаа. Тэд төрийн албан хаагчдыг ажлаас нь хоморголон халж байна хэмээн хэсэг хугацаанд тэмцсэн ч тэгсхийгээд намжсан. Шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш хэдэн мянган хүн ажлаас нь халсан, сольсон талаархи нэгдсэн мэдээлэл одоог хүртэл гараагүй л байна.

Эрх баригчид төрийн данхайсан бүтцийг багасгаж, зарим агентлагийг татан буулгасан гэх мэдээллийг өгч байгаа. Гэвч хамтарсан Засгийн газрын үед 11 яамтай 929 албан хаагчтай байсныг Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар 16 яам, 1625 төрийн албан хаагчтай болгон яамдын орон тоог 600 гаруй хүнээр нэмэгдүүлснийг бид бэлхнээ харж байна. Агентлагуудын тоог цөөрүүлсэн учраас орон тоог нэмэхгүй гэх эрх баригчдын тайлбар үнэнд нийцэхгүй байгааг сөрөг хүчнийнхэн шүүмжилдэг.

Нүүрэн дээрээ агентлагийн тоог багасгасан мэт харагдавч нидэр дээрээ улсын үйлдвэр нэрийн дор орон тоог улам нэмэгдүүлж байгааг МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогт нэг бус удаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн онд гаргасан статистик мэдээнээс харахад улсын хэмжээнд 162.769 төрийн албан хаагч байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэднийг албан тушаалын статусаар нь ангилж үзбэл, 2798 улс төрийн албан тушаалтан, 115 мянга нь төрийн үйлчилгээний салбар, 16 мянга нь төрийн захиргааны, үлдсэн 28773 нь төрийн тусгай албан хаагчид байдаг ажээ. Улс төрийн шахалтаар албан тушаалаа өгсөн, ажлаасаа халагдсан хүнийг өөрийн хүсэлтээр гарч байна хэмээн тайлбарладаг. Бодит байдалд өөрийнхөө хүсэлтээр хоногийн хоолноосоо татгалздаг төрийн албан хаагч тийм ч олон биш болов уу. Энэ асуудлыг эрх баригчид хав дарж, чимээгүй өнгөрөөсөөр хоёр жилийг ардаа үдэж байна.

Яг үнэндээ яам, агентлаг болгонд халаа, сэлгээ явж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа ч эрхээ хамгаалахаар дуугарч байгаа нь цөөхөн. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долдугаар сард МХЕГ-ын дарга Д.Батмөнх 19 байцаагчийг ажлаас нь нэг дор халах тушаал гаргасан нь олны дүргүйцлийг хүргэсэн. Орон нутагт боловсролын байгууллагаас нь эхлээд төрийн захиргаа хүртэл хөл толгой нь олдохгүй халаа, сэлгээ хийж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Энд нам солигдохоор ажилгүй болдог төрийн албан хаагчдын тухай цухас дурдлаа. Гэтэл улс төрийн шалтгаан, шахалтаас болж хаалгаа барьсан хувийн хэвшлийнхэн, бизнесийн салбарын төлөөлөл ч цөөнгүй. Улс төрийн харьяаллаар алагчилдаг шинэ үеийн хэлмэгдүүлэлтэд түүхийн хөшөө дурсгал ч өртсөнийг хүн бүр санаж байгаа нь лавтай. Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссынхон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх ажил хийж байгаагаа мэдээлж байна.

Тодруулбал, Өвөрхангай аймагт хэлмэгдэгсдэд зориулсан хөшөө, Хөвсгөл аймагт суварга босгожээ. Үүнийг буруутгах гэсэнгүй. Гэвч улс төрийн хэлмэгдүүлэлт аль эрт дуусчихсан мэт аашилж байгааг ойлгохгүй байгаа хэрэг. Ардчилсан нийгэмд тэр тусмаа АН засаг барьж байгаа энэ цагт хэлмэгдсэн төрийн албан хаагчдын эрх ашгийн талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Л.Цог ам нээхийг хүссэнгүй. Юутай ч бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг уламжлал ёсоороо цэцэг өргөж, ахмадуудаа хүлээн авч уулзан нөхөн олговор олгох төдийхнөөр тэмдэглэн өнгөрүүлэх нь лавтай. Харин намын харьяаллаас болж ялгаварлан гадуурхагдсан иргэдийнхээ эрх ашгийг хэрхэх бол. Ядахдаа энэ өдрийг тохиолдуулан тэдний үгийг төр сонсдог ч болоосой.

 Ц.Оюунтунгалаг

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex