МИАТ мэргэжлийн бус шахааны хүмүүсээс хэзээ салах вэ
МИАТ байнга хэл ам таталж байдаг. Саяхан дахин асуудалд орсон байна. МИАТ-ийн шинэ чиглэл болох Гуангжоу хот руу нисэх гэсэн гурван зорчигч Зам тээврийн хөгжлийн яаманд гомдол гаргажээ. Тухайн зорчигч Z24 гэх газраас худалдан авсан онгоцны тасалбараа буцаах гэтэл борлуулагч Z24 гэх газар нь утсаа аваагүй байна. Яваад очтол хаалга нь хаалттай, сураглахад дампуурсан гэжээ. Ингээд аргагүйн эрхэнд билетээ буцаахаар МИАТ компанид хандтал дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болжээ.