As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Голомт банк гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө

0
"Олон улсын хөрөнгө оруулалтын банк” нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн улсуудынхаа банкуудаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг хөгжлийн байгууллага юм. Тус банк нь 2016 оноос эхлэн Монгол Улсын бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, импортын бизнесийг санхүүжүүлэхэд Голомт банктай хамтран ажиллаж эхэлсэн ба уг хамтын ажиллагааг үнэлж "The most active issuing bank in Mongolia” буюу "Монгол дахь хамгийн идэвхтэй гадаад худалдааны санхүүжилтийн банк”-аар өргөмжлөлөө. 
 
 
2019 оны эхний улирлын байдлаар Монгол Улсаас нээгдэж буй нийт импортын аккредитивийн 42%, гадаад баталгааны 33% нь Голомт банкаар нээгдэж байна. 
 
Голомт банк нь дэвшилтэт технологи, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд худалдааны санхүүжилтийн төрөл бүрийн шийдлийг санал болгодог ба уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, дотоодын үйлдвэрлэгч нарт зориулан импортын зээл, аккредитив, баталгаа, факторинг, инкасс, бүтцэт санхүүжилтийн үйлчилгээг олон улсын 100 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжин ажиллаж байна. 
 
 
Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг 
trade@golomtbank.com болон 7011-1646/1380/ дугаараас авна уу. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.