С.Зоригийг хөнөөсөн хэрэг нууцаас гарсан ч нуух сонирхол хуулийнхан, улс төрчдөд байна!!!
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт, шүүхээр шийдвэрлэгдэх хүртлээ 15 000 хуудас болсон. Тэгвэл үүнээс 70 гаруй хуудас нь нууцад хамаарч байгаа билээ.
Харин 14900 гаруй хуудас нь нууцаас гарсан. Гэвч энэ хэргийн нууцаас гарсан хэсгийг үзэх гэсэн хэн бүхэнд Эрүүгийн хэргийн архив "Та хэргийн оролцогч биш” гэсэн шалтгаанаар нууцалж, танилцуулахгүй байгаа. Тэгвэл маш нууцад юуг хамруулав?
Эрүүгийн 830142 дугаартай хэргийн бүх материалыг "маш нууц” зэрэглэлд хамруулсан ТЕГ-ын хамруулсан ТЕГ-ын шинжээч С.Сэргэлэнгийн дүгнэлт, шүүх хуралдаанд шинжлэн судалсан шинжээчийн төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан гэх С.Зоригийн оршуулгыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Д.Батаа гэгчийн тухай Улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын тодорхойлолт, эрүүгийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах тухай Улсын мөрдөн байцаах газрын албан тоот, нэр бүхий 78 хүний гарын хээг шинжлүүлэх тухай албан тоот орсон байдаг. Өөрөөр хэлбэл10 жилийн өмнө нууцын тэмдэг дарагдсан нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдаж нууцлах хугацаа нь дууссан баримтыг төрийн нууцад хамааруулсан.
Эндээс үзэхэд хэрэг бүхэлдээ нууцын зэрэглэлээс гарч байна. Харин нууцлах сонирхол хуулийн болон улс төрийн хэсэг бүлэг нөхдөд бий. Учир нь ирэх жилийн сонгуульд нэр дэвшиж, шударга хүн болж харагдахын төлөө нууцлах хүсэл сонирхол, даалгавар аль аль нь байгаа болохоор тэр.
Харин өөрт ашигтай байдал үүсгэхийн төлөө алуурчин этгээдүүдийг цагаатгаж, тагнуул, прокурор, шүүхийг бүхэлд нь харлуулах ажиллагаандаа цахим орчин, троллуудыг ашиглаж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл юм болдоо... Уг нь эрүүдэн шүүсэн, хэргийг захиалсан этгээдүүдийг цагдаа, тагнуул нь шалгаж байгаа. Ядаж ийм үед нь хэрэгт нөлөөлөхгүй байж ингэж сүржигнэхээ байчих ёстой юм шүү...
Эх сурвалж: Dorgio.mn
Сэтгэгдэл байхгүй байна.