ОУОХ ивээн тэтгэгчидтэй 3 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Америкийн "Coca-Cola” компани болон Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "China Mengniu Dairy” компанитай 3 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан тухай "Financial Times” сонин мэдээлжээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслол Швейцарын Лозанна хотод болж буй ОУОХ-ны 134 дүгээр чуулган эхлэхийн өмнө болсон байна. Энэ сарын 24-нд эхэлсэн уг чуулганы үеэр 2026 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хотыг сонгон шалгаруулах юм. Уг наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Стокгольм хотоос гадна, Милан хот Кортина-д'Ампеццо /Итали/ хоттой хамтран өрсөлдөж байгаа билээ.
2032 он хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих ивээн тэтгэгчдийн гэрээнд уламжлалт болон тоон мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай тусгажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.