Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу
Та шатыг зөвхөн өгсөж уруудах зориулалттай барилга, байгууламжийн нэг хэсэг л гэж боддог уу?
Гэтэл шатан дээр загварын шоу хүртэл хийж болдог байна. Дэлхийд хэдийнээ танигдсан брэндүүд бусдаас ялгарч хэрэглэгчдээ татахын тулд янз бүрийн өвөрмөц шинэ хэв маяг урсгалыг хайж өрсөлддөг… Тэх дундаа бидний сайн мэдэх алдарт Chanel, Dior, Elle décor гэх мэт бүх л брендүүд шатан дээрх загварын шоуг зохион байгуулдаг аж.
Үүнээс Elle décor fashion show 2013 онд урсдаг шатан дээр зохион байгуулж байжээ.
Мөн 2014 онд Парис хотноо загварын долоо хоног шатан дээр,
2014 онд CHANEL FASHION SHOW
2019 онд DIOR WOMENS FASHION SHOW
шатан дээр өөр өөрсдийн донжоор зохион байгуулсан.
Тэгвэл энэ удаа МОНГОЛ УЛСАД АНХ УДАА Зайсан Хилл цогцолборын шатан дээр Үндэсний загварын шоу болох гэж байна. ЗАЙСАН ХИЛЛ нь 80 ширхэг шат 4 амрах хэсгээс бүрдсэн Монголын Хамгийн урт бөгөөд Хамгийн өргөн цор ганц шаттай цогцолбор юм. Баяр наадмыг тохиолдуулан "Ивээл” брэнд 2019 оны Зуны шинэ загварын коллекцоо энэ 11 ний 16:00, 18:00 цагуудад энэхүү шатан дээр танилцуулах гэж байна.
Мөн загварын шоуны өмнө 2,000,000 төгрөгийн шагналын сантай Шагайн наадгайн анхдугаар олон улсын чөлөөт тэмцээн болох бөгөөд нас, хүйс, яс үндэс харгалзахгүйгээр оролцох боломжийг гадаад, дотоодын бүх л наадамчиддаа олгож байна.
Шатан дээрх загварын шоу
Шагайн наадгайн олон улсын анхдугаар чөлөөт тэмцээн
Зайсан Хилл дээр таныг хүлээж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.