168 азарга шандас сорьж байна
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 228 азарга бүртгүүлснээс 168 нь шандас сорихоор Хүй долоон худагт гарааны зурхайнаас эргэлээ.
Азарганы уралдаанд даян түмэн эх манлай уяач Т.Болдбаатарын магнай халиун, түмэн эх манлай уяач Д.Баянбатын наран хонгор болон манлай уяач Б. Сүхбаатарын дүү хээр, Б.Наранхүүгийн монгол хээр, манлай уяач О.Батболдын их хурдын түрүү хээр тэргүүтэй олон хурдан хүлгүүд морджээ.
Ноднин Үндэсний их баяр наадмаар, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдалсан бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга аман хүзүүдэж байв.
Сэтгэгдэл байхгүй байна.