“Virgin Galactic”-ийн сансрын шинэ төвийг үзүүлжээ
Сансрын хөлөг хөөргөх тавцан болох ёстой суборбиталь нислэг болон зөөгч-нисэх онгоцны удирдлагын төв байгуулснаа "Virgin Galactic” компанийн удирдлагууд пүрэв гарагт сэтгүүлчдэд үзүүлжээ.
"Spaceport America” хэмээх уг төв нь Нью-Мексико муж улсын Апэм хотоос холгүй оршдог байна. Тэнд мөн "Virgin Group” компанийн удирдах зөвлөлийн дарга Ричард Брэнсоны ээж Иветт Брэнсоны нэрээр нэрлэсэн "Eve” зөөгч-нисэх онгоцны хөөрч, буух зурвас байдаг аж.
Гурван давхар энэхүү барилгад нислэгийн удирдлагын төвөөс гадна, сансрын аялал жуулчлалын сургалтын төв байрлах бөгөөд сансрын нисэгчид болон тэдний гэр бүлийн хүмүүст зориулсан өрөө бий. "Engadget.com” цахим хуудсанд мэдээлснээр, зөөгч-нисэх онгоцны туршилтын нислэгүүд удахгүй эхлэх бөгөөд жилийн эцэс гэхэд Unity суборбиталь нислэгт /хүндийн хүчний болон агаарын аэродинамик хүчний эсэргүүцлийн нөлөөн дор үндсэн хурдтайгаар биеийг хөдөлгөж буй траектороор хийх нислэг/ зориулагдсан сансрын хөлгийг "Spaceport America” төвд хүргэх ажээ.
Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр, тус компанийн сансарт аялуулах хоёр цагийн нислэг 250 орчим ам.долларын үнэтэй бөгөөд зургаан зорчигч 100 км-ын өндрөөс дэлхийг ажиглах боломжтой байна. Түүнчлэн "Blue Origin” болон "SpaceX” компани сансарт аялуулах тогтмол нислэг хийхээр төлөвлөж байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.