Сургуулиа хаясан тэрбумтнууд

901

Ихэнх оюутан сурагчдын хувьд есдүгээр сард хичээл нь эхэлдэг. Харин зарим хүмүүсийн хувьд хичээл ном төдий л чухал зүйл биш төдийгүй ялангуяа технологийн салбарын аваргууд сургуульдаа очихгүй байх тохиолдол олонтаа тохиолдоно.

Петр Диел гэгч тэрбумтан мундаг толгойтой сургуулиа хаяж байгаа хүүхдүүдэд 100 долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж хүртэл мэдэгдэж байв. Түүний гол санаа нь сургуулиа хаясан ч өнөөдөр асар том амжилтад хүрсэн хүмүүсийн шийдвэр үр дүнтэй гэдгийг харуулах юм. Тэгвэл сургуулиа төгсөлгүй дундаас хаясан 13 тэрбумтныг танилцуулъя.



Bill Gates
Компани: Microsoft
Сургууль: Харвардын Их Сургууль
Хөрөнгө: 81 тэрбум
Өнөөдөр технологийн салбарын хамгийн том компаниудын нэг Майкрософтыг үүсгэн байгуулсан Билл Гейтс 1973 онд Харвардын их сургуульд элсэн оржээ. Харин хоёр жилийн дараа Майкрософтийг байгуулахын тулд сургуулиа хаясан юм. Түүнтэй хамт Майкрософтийг байгуулсан Пол Аллен Гейтстэй нэг ахлах сургуульд сурч байжээ. Билл 2000 оныг хүртэл Майкрософтын захиралын албыг хашсан бол одоо Компанийн захирал Сатяа Наделлагийн техникийн зөвлөхөөр ажиллаж байна. Гэхдээ 2007 онд Харвардын их сургуулиас түүний боловсролын зэргийг нөхөн олгосон юм.



Micheal Dell
Компани: Dell Computer
Сургууль: Техасын Остны их сургууль
Хөрөнгө: 18,8 тэрбум
Майкл Делл Техасын Остны их сургуулиа хаях шийдвэр гаргах үедээ дөнгөж нэгдүгээр курсын оюутан байжээ. Сургууль дээр нь түүний сонирхлыг татдаг байсан цорын ганц зүйл нь компьютер байсан гэдэг. 1984 онд тэрээр Делл Компьютер корпрациа байгууллаа. Ингээд л 30 жилийн дотор тэрбум долларын хөрөнгөтэй өөрийн гэсэн компьютерийн эзэнт гүрнийг босгосон юм. 1992 онд түүнийг Фортуне сэтгүүл "Хамгийн залуу компани байгуулсан хүн”-ээр нэрлэж байв.



Mark Zuckerberg
Компани: Facebook
Сургууль: Харвард
Хөрөнгө: 34 тэрбум
Цукерберг Facebook-ээ бүтээхийн тулд Харвардын их сургуулийн хоёрдугаар курсээс сургуулиа хаяжээ. Одоо 30 настай тэрээр 2004 онд компаниа байгуулснаас хойш Захиралын үүргийг гүйцэтгэж байна. 2012 онд компани IPO-өө гаргасны дараа компанийн үнэлэмж 200 тэрбум долларт хүрсэн юм. 2014 оны зургадугаар сарын байдлаар сард 1,32 тэрбум идэвхтэй хэрэглэгч Facebook-ийг ашигладаг гэсэн судалгаа гарчээ.



Steve Jobs
Компани: Apple
Сургууль: Рийд Коллеж
Хөрөнгө: 6,5-7 тэрбум /2011 оны байдлаар/
Жобс 1974 онд машины гаражид Apple компаниа байгуулахын тулд сургуулиа хаяв. Apple-ийг хамтран байгуулагч Стив Возниакын хамтаар Жобс компьютер, хөгжим, гар утасны салбарыг бүрэн өөрчилсөн юм. Жобс хорвоог орхих үедээ 7 орчим тэрбумын хөрөнгөтэй байжээ. Гэхдээ түүний хувьд мөнгө хэзээ ч бахархал нь байсангүй. Нэгэнтээ Жобс "Оршуулгын газарт булшлуулсан хамгийн баян хүн байх нь надад хамаагүй... Харин орой бүр орондоо орохдоо ямар нэг гайхалтай зүйл бүтээсэн шүү гэх бодол л миний хувьд хамгийн үнэ цэнэтэй” гэж байжээ.



Jack Dorsey
Компани: Twitter, Square
Сургууль: Нью Йоркын их сургууль
Хөрөнгө: 2,6 тэрбум
Жек Дорси бол Твиттерийг хамтран байгуулагч төдийгүй Square компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр Нью Йоркын их сургууль руу шилжхээсээ өмнө Миссуригийн Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд суралцаж байв. Гэхдээ Твиттерийг байгуулахын тулд Нэгдсэн улсын хамгийн өндөр төлбөртэй сургуулиа ч хаясан юм. Өнөөдөр Дорси Твиттерийн хувьцааны таван хувийг эзэмшдэг төдийгүй захиралын албыг хашдаг.



Paul Allen
Компани: Microsoft
Сургууль: Вашингтоны их сургууль
Хөрөнгө: 16,3 тэрбум
1975 онд Майкрософтийг үүсгэн байгуулсан Билл Гейтс, Пол Аллен нар Лейксайд дунд сургуульд хамт суралцаж байсан тухай түрүүн өгүүлсэн. Харин Гейтс Харвардад элсэн орж, Аллен Вашингтоны Их Сургуульд оржээ. Гэхдээ Пол Honeywell-д програмист болохоор хоёрдугаар курст байхдаа сургуулиа хаясан юм.



Larry Ellison
Компани: Oracle
Сургууль: Иллинойсийн их сургууль, Чикагогийн их сургууль
Хөрөнгө: 51,1 тэрбум
Эллисон олон тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн программ хангамжийн хамгийн том компаниудын нэг Oracle-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Тэрээр өргөж авсан эхийгээ хорвоог орхисоны дараа Иллинойсийн их сургуулийн хоёрдугаар курсээс сургуулиа хаяжээ. Дараа нь Чикагийн Их Сургуульд элсэн орсон хэдий ч 1977 онд "Программ хөгжүүлэх Лаборатори” буюу хожим нь нэрээ "Oracle” болгон өөрчилсөн компанийг байгуулахаар сургуулиасаа гарсан юм.



Sean Parker
Компани: Plaxo, Napster, Airtime
Сургууль: Чантиллигийн ахлах сургууль
Хөрөнгө: 3,2 тэрбум
Энэ залуу бүр их сургуульд ч ороогүй. Гэхдээ л хамгийн өндөр амжилтад хүрсэн хувийн бизнес эхлүүлэгчдийн нэг. Дуу, хөгжим хуваалцдаг Napster-ийг үүсгэн байгуулалцсан төдийгүй Facebook-ийн анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Үүнээс гадна Паркер Plaxo болон Airtime компаниудыг босгоход гар бие оролцжээ.



Evan Williams
Компани: Twitter
Сургууль: Небраскагийн Линкольний их сургууль
Хөрөнгө: 3,1 тэрбум
Уиллиамс мөн л Твиттерийг үүсгэн байгуулагчдын нэг. Үүнийхээ өмнө тэрээр Odeo гэх программ хангамжийн компанийг байгуулж байв. Небраскад төрж өссөн Уиллиамс тэндээ л их сургуульд орсон ч жил хагасын дараа сурч цаг алдаж байхаар өөрийн гараар ирээдүйгээ бүтээхээр сэтгэл шулууджээ. Odeo гэдэг мундаг компани байгуулж байсан ч Твиттерийн ачаар л тэр тэрбумтан болсон юм.



Jan Koum
Компани: WhatsApp
Сургууль: Сан Хосе мужийн их сургууль
Хөрөнгө: 7,6 тэрбум
Украинд төрсөн энэ залуу 2014 онд асар өндөр үнээр Марк Цукербергийн өмч болсон WhatsApp гэх аппликейшнийг бүтээсэн юм. Тэрээр Сан Хосе мужийн их сургуульд Компьютер, Математикийн шинжлэх ухаанаар суралцаж байсан ч Yahoo компанид ажиллахаар сургуулиа хаяжээ. Ян бүтэн есөн жил Yahoo-д ажилласныхаа дараа 2007 онд WhatsApp-ийг бүтээхээр хувиараа ажиллаж эхэлсэн юм. Facebook түүний зохиосон аппликейшнийг 19 тэрбум америк доллароор худалдан авсны дараа хөрөнгө нь 6,8 тэрбумаар нэмэгджээ.



Dustin Moskovits
Компани: Facebook, Asana
Сургууль: Харвард
Хөрөнгө: 8,1 тэрбум
Московитц Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергтэй анх танилцах үедээ Харвардын их сургуулийн хоёрдугаар курсын оюутан байв. Тэд нэг өрөөнд амьдардаг байсан бөгөөд тун удалгүй сайн найзууд болжээ. Facebook-ийн анхны ажилтан болсон Московитц тус сайтыг дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний сайт болох их ажилд томоохон хувь нэмрээ оруулсан юм. 2008 онд Asana гэх и-мейлгүйгээр нэг багийн хүмүүс хоорондоо харилцах программаа бүтээхээр Facebook-ээс гарсан Московитц нэгэнтээ "Facebook-ийг байгуулалцсан явдал цэвэр аз байсан юм” гэжээ.



Hiroshi Yamauchi
Компани: Nintendo
Сургууль: Васедагийн их сургууль
Хөрөнгө: 2,1 тэрбум /2013 оны байдлаар/
Нинтендо компанийн гурав дахь ерөнхийлөгч байсан Ямаучи бүтэн 55 жил энэ албаа хашжээ. Энгийн нэг хөзөр үйлдвэрлэгчээс дэлхийн хамгийн том видео тоглоом бүтээгчдийн нэг болгох их ажилд Ямаучигийн хувь нэмэр үнэмлэхүй их. 1889 онд өвөөгийнхөө үүсгэн байгуулсан гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэхээр тэрээр Васедагийн их сургуулиа хаясан юм. Super Mario, Legend of Zelda зэрэг 20-р зууны домогт видео тоглоомуудыг үүсэх шалтгаан болсон Хироши Ямаучи гэгч энэ эрхэм 2013 онд 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.



Gabe Newell
Компани: Valve Corporation
Сургууль: Харвард
Хөрөнгө: 1,3 тэрбум
Half Life ялангуяа Counter-Strike гэхээр Valve корпорацийг мэдэхгүй хүн бараг л байхгүй. Шинжлэх ухааны уран зөгнөлт тоглоомуудыг бүтээж тэрбумтнуудын эгнээнд орсон Гейб Майкрософт компанид 13 жил ажиллажээ. Билл Гейтс болон технологийн салбарын аваргуудын адилаар Харвардын их сургуулийг хаясан тэрээр нэгэнтээ "Харвардын их сургууль надад цасан дээр толгойгоороо тулж байгаад шар айраг уухыг л заасан” гэж байсан юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

901 сэтгэгдэл
:

http://www.wilsonandrose.com/reasonably/glamour-n-glitz-femme-satin%c3%a9-haut-t
alons-chaussures-ecru-ivory-laceglamour n glitz femme satin茅 haut talons chaussures ecru ivory lace
acheter nike air max 97 femme boutique http://www.cliziaincorvaia.com/dig/acheter-nike-air-max-97-femme-boutique

:

http://www.wilsonandrose.com/razor/soldes-nike-air-max-invigor-print-orange-blan
chesoldes nike air max invigor print orange blanche
versace perfume cosmetic makeup case travel bag pouch http://www.wallpast.com/tsugi/versace-perfume-cosmetic-makeup-case-travel-bag-po
uch


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex