“Дэлхийн мисс-2019” тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно
Ийнхүү мисс М.Цэвэлмаа 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд Лондон хотноо болох 69 дэх удаагийн Дэлхийн мисс шалгаруулалт тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг өнгөрөгч хавар хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд "Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн "Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.
Манай улсын хувьд "Дэлхийн мисс”-ийн шалгаруулалтад өмнө нь хэд хэдэн удаа амжилттай оролцож, шилдгүүдийн тоонд багтан, үндэсний хувцас, авьяас, танилцуулга зэрэг төрлүүдэд шилдгээр нэрлэгдэж байсан билээ.
Тодруулбал, мисс А.Баярцэцэг "People’s choice” номинацийн ялагчаар тодорч, шилдэг 11 дүгээр байр, мисс Ц.Энхжин шилдэг 15-д багтсан. Тэгвэл өнгөрсөн жилийн мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч, дэлхийн тайзан дээр монгол өв соёлоо сурталчилсан төдийгүй түүний санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөсөн.
Сэтгэгдэл байхгүй байна.