Алдарт 60 тэрбумын шүүх хурал хойшлогдлоо
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох алдарт 60 тэрбумын хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхлэх байсан ч хойшлогдоод байна.
Ц.Сандуй Даваа гаригт "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө өмгөөлж, энэ бол яриа төдий зүйл хэмээн зөөлрүүлэх оролдлогыг эхлүүлсэн. Ц.Сандуй олны өмнө ил гарч ирснээр олон нийтийн сүлжээнд 60 тэрбумын хэргийг тойрсон яриа дахин өндийсөн бөгөөд иргэдийн дийлэнх нь Тодорхой мөнгөн татвар цуглуулж, албан тушаалыг тухайн мөнгөнд таарсан хэмжээгээр үнэлэн зарахыг санаархсан тэдэнд дургүйцлээ илэрхийлж байгаа юм.
Дуулиантай давхцан 60 тэрбумыг босгох төлөвлөгөөний яриа дахин тараад байна. Энэ ярианд Ц.Сандуйгийн "энэ бол том боломж, тийм биз дээ” гэх мэт үг хэлцэлүүд дурдагдсан байгаа. Төрийн эрхийг санаанд оромгүй хэлбэрээр атгах санаачлага өрнүүлсэнийхээ төлөө ард түмнээс уучлал гуйж байсан Ц:Сандуй харин сүүлийн өдрүүдэд маск зүүж, үүнийг зөвхөн Г.Доржзодов л санаачилсан би яагаа ч үгүй хэмээн мэлзээд эхэлжээ.
Түүгээр ч зогсохгүй эрийн жудаг ярингаа, намынхаа нөхдийг хөлдөө чирэх мессежийг нийгэм рүү шидэж амжсан. Дуулиант хэргийн шүүх хурал хэдий хугацаагаар хойшлогдсон нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Updown.mn
Сэтгэгдэл байхгүй байна.