Хятадууд Монголд “орогнож”, хүнсээр нь дамжуулан монголчуудыг хордуулсаар байна

0

Хятадууд Монголд “орогнож”, хүнсээр нь дамжуулан монголчуудыг хордуулсаар байна

Хүн амынхаа хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг юм байна. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс жимсгэнийн 90 орчим хувийг урд хөршөөс импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд Хятадын хараат болсныг харуулж байгаа том үзүүлэлт юм.

Хамгийн харамсалтай нь сүүлийн жилүүдэд стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн ихээр орж ирж байгаа.

Түүгээр ч зогсохгүй хамгийн аюулгүй эрүүл хүнс гэгддэг монгол малын мах хүртэл хятадуудын гараар дамжиж, эрүүл аюулгүй байдлаа алдан иргэдийн гар дээр хүрч байгаа харамсалтай жишээ олон байна.

Тухайлбал, Өнгөрсөн хавар Хятадууд их хэмжээний үхсэн малын махыг өнгө оруулан монголчуудад зарж, борлуулж байсныг илрүүлсэн байдаг. Үүнээс хойш ч хятадуудтай холбоотой энэ төрлийн зөрчлүүд маш их гарсаар байна.

ЖИШЭЭ 1: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Одоогоор тус үйл ажиллагааг эрхэлж байсан "Зун Шун Фа" ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

ЖИШЭЭ 2: Зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, эзэн холбогдогч тодорхойгүй 11 нэр төрлийн 430 хайрцаг, 4.7 тн тахиа, гахай, загас, нугасны мах, амталсан ногоо, ундааны хандыг оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлсэн байдаг. Дээрх бүтээгдэхүүнийг оруулж ирсэн хүмүүс хувийн хэрэгцээний зориулалтаар хэмээн бага хэмжээгээр ганзагаар оруулж ирж, Замын-Үүдэд агуулахад бөөгнүүлж байгаад Улаанбаатар хотод зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирдэг байжээ.

ЖИШЭЭ 3: БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлсэн.

Жишээ 4: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Бээжин хятад хоолны газарт шалгалт хийхэд технологын урсгал зөрчигдсөн. Хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь хаяг, шошгын зөрчилтэй, стандартын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн байсан.

Мөн саяхан зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан зөрчил ч гарсан.

Энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй олон жишээ байна. Өөрөөр хэлбэл, Хятадууд Монголд хүссэн бүхнээ хийж, хүнсээр нь дамжуулан монголчуудыг хордуулсаар байна.

Манай улсад гадаадын 95 улсын есөн мянга гаруй иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ба үүний 67.1 хувь нь Хятадын иргэд гэдгийг холбогдох албаныхан нь мэдээлсэн.

Эдгээр иргэдийн хэд нь иймэрхүү байдлаар бидний хүнсний аюулгүй байдалд халдаж, хичнээн Монгол хүний эрүүл мэндэд заналхийлж байгааг бид таашгүй.

http://www.zaluu.com/read/3e3gc85ba


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex