Төр түшилцэж явсан эрхэмүүд ном гаргадаг "шинэ моод" дэлгэрүүлэв

0

Манай улсад нэг "шинэ моод" дэлгэрээд байна. Юу гэвээс, Төрийн өндөр албан тушаалт сууж явсан эрхэмүүд ном бичиж, өөрийн алдаагаа цайруулдаг болсон бололтой.

Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр нэлээд дуулиант хэрэгт нэр холбогдсон. Түүний дуулиант хэргийн талаар 2015 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан мөнгө угаасан гэх баримтыг дэлгэсэнээс эхлэлтэй. Тэрбээр 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалсан С.Баяртай холбоотой долоон хаусын зураг, баримтуудыг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. "…Уг баримтыг "Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын залуус цуглуулж нэгтгэсэн. Тэд миний цахим хуудас руу илгээсэн” гэж Г.Уянга мэдэгдэж байсныг өдгөө ч мартаагүй биз ээ.

Тэгвэл С.Баяр  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ "Жаран хоног”, "Жаран”-ы бутархай” ном бичиж, хэвлүүлсэн юм. Авлигатай тэмцэх газраас түүнийг өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Ерөнхий сайд асан С.Баяр нь  2007-2009 онд  Ерөнхий сайдаар ажилласан байсан. Түүнийг 2018 онд хоёр сар хорьж, зургадугаар сарын 8-ны өдөр сулласан байдаг. Энэ үеийнхээ талаар дээрх номонд өгүүлсэн гэдгээ хэлж байсан. Тэгвэл түүний хоёр дахь ном болох 7-р сарын үймээний талаар өгүүлсэн номоо бичиж дуусгасан тухай хэдхэн хоногийн өмнө зарлав. "7 сарын 1"-н номдоо Монголын түүхэнд хараар бичигдсэн долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явцал, нөхцөл байдлын талаар тодорхой дүрслэн бичсэн байна.

Ийнхүү өөрийн төр түшилцэж явахдаа болсон үйл явдлыг  ном болгодог моодыг "С.Баярцогт үргэлжлүүлэв.  Тэрбээр, би Оюун толгойн төслийн талаар ном гаргасан. Оюутолгойн төсөл дээр 4 бүлэг шинжээч ажилласнаас 97 хувьд нь алдаатай дүгнэлт гаргасан. Энэ хүмүүс дүгнэлт гаргахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Мөн гэрээнд байхгүй хуулийн зүйл заалт дээр тулгуурлаж дүгнэсэн. Мөн гэрээнүүдийг буруу, дутуу орчуулсан. Энэ хуурамч дүгнэлтийг нь үндэслээд шийдвэр гаргавал манай улс олон арван төгрөгийн алдагдал хүлээнэ. Зарим улс төрчид Оюутолгойн гэрээтэй холбоотой зарим материал нууц байсан мэтээр худал ярьж, олон нийтийг төөрөгдүүлдэг. Тиймээс зөв мэдээлэл, тайлбарыг хүргэхгүй бол болохгүй гэж үзсэн учир мэдээлэл өгч байна. 2000 оны Засгийн газраас өнөөдрийг хүртэлх Оюун толгойн гэрээнд хийсэн бүхнийг бичсэн гэсэн юм. Түүнчлэн маш удаан хугацаанд би энэ асуудал шийдэгдэх байх гээд дуугүй их хүлээлээ. Харин хүмүүс "хүү минь дуугүй байж болохгүй" гэж зөвлөсөн үүний дагуу номоо ил гаргаж байна хэмээсэн. 

Ийнхүү төр түшилцэж явсан эрхэмүүдийн шинэ моодыг цааш хэн үргэлжлүүлэх бол...

Эх сурвалж: Dorgio.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex