Онигоо

0

Хуриман дээр...     

Хуриман дээр алиалагч зочдыг хөгжөөнө:
-Одоо та нарын дунд хэн хамгийн аймшгийн царай гаргах вэ тэмцээн явуулъя. За анхаараарай, эхэллээ…Энэ тэмцээнд сүйт бүсгүй түрүүллээ. Сүйт бүсгүй:
-Би тоглоогүй ш дээ.

Цэцгийг минь дайрчихав аа     

Шөнийн 4 цагт гал командын утас дуугарав.
-Гал команд сонсож байна.
-Би байшингийнхаа өмнө гоё гоё цэцэг тарьсан юм л даа…
-Та битгий утсаар тоглоод байгаарай. Дахиад нөгөө утаснаас ярьж байна:
-Миний цэцэг их гоё ургаж байгаа…
-Утсаар тоглоод байвал цагдаад хэлнэ шүү. Дахиад нөгөө утаснаас ярьж байна. Гал сөнөөгч:
-Энэ чинь галын дуудлага авдаг утас, тэрнээс тоглоомын утас биш.
-Би тоглоогүй ээ.
-Тэгээд?
-Манай хөршийнх шатаж байгаа юм л даа, тэгээд та нар манай үүдээр гарахдаа цэцгийг минь дайрчихав аа л гэж сануулж байгаа юм…

Өвөө     

-Би өвөөгөө нас барсны дараа төрсөн юм гэнэ лээ. Тэгээд өвөөг дурсаж байх гэж өгсөн нэр нь надад ерөөсөө таалагддаггүй юм.
-Чамайг хэн гэдэг юм?
-Өвөө.

Боксчин     

Багш: Хүүхдүүдээ "Бусдад илүүхэн өг, өөртөө цөөхөн ав" гэсэн үгийг тогтооцгоо гэв. Сурагч:
-Энэ чинь миний аавын цэцэн үг байна гэв. Багш:
-Чиний аав чинь үнэхээр ёс суртахуунтай хүн байна. Аав чинь юу хийдэг вэ?
-Миний аав боксчин.

Чукча, Вовка хоёр     

Чукча Вовка хоёр ууланд явж байтал Вовка унаж гэнэ. Тэгтэл Чукча:
-Вовка чи зүгээр үү. Вовка:
-Би зүгээрээ. Чукча:
-Тэгвэл авираад ирээч дээ, Вовка:
-Би унаж дуусаагүй байна аа.

Паспортны зураг    

Нэгэн чукча урцныхаа хажууд газар ухаад ядарчихсан сууж байна гэнэ. Найз нь ирээд:
-Хөгшөөн юу болоод газар ухаад сууж байдаг билээ гэхэд мань эр:
-Найз нь харин шинэ жилээр Африкт амрах санаатай, тэгсэн паспортны зураг хэрэг болоод цээж зурагаа авахуулах гээд л...

Хуримын өмнөх өдөр     

Хуримаа хийх гэж байгаа залуугийн аав нь:
-Чи энэ өдрийг насан туршдаа амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдөр гэж дурсаж явах болно гэдэгт итгэлтэй байна. Чамд баяр хүргэе.
-Yгүй аав аа, хурим маргааш ш дээ.
-Би мэдэж байна аа, тийм болохоор л...

Бурхан шүүсээ харж байгаа  

Хийдийн банди нар Бурхны хишиг манж зооглохоор орж ирэв. Урт ширээний эхэнд шүүс зэхсэн байх агаад дэргэд нь "Шүүснээс бага ид. Бурхан харж байгаа шүү” гэсэн бичиг, харин ширээний адагт байх тавагтай боовны дэргэд "Бурхан шүүсээ харж байгаа тул энэ боовноос хэдийг ч идсэн болно” гэсэн бичиг тавьсан байна гэнэ.

Дугаар 286     

Шоронгийн харгалзагч нөгөөдөө:
-Дугаар 286 өчигдөр шөнө оргочихож.
-За ашгүй, ашгүй. Новш чинь шөнөжин юм хуурайдаад унтуулдаггүй байсан юм.

Гуравхан л юм     

Эхнэр нөхрөө дэлгүүр явуулж байна.
-Гуравхан л юм авна шүү. Цөцгий, масло, сүү! Мартчихгүй биз дээ, гурван л юм шүү!
-Мартахгүй ээ. Гурван юм гэсэн, гээд нөхөр гарч одов. Төдөлгүй нөхөр ууттай юм барьсаар орж ирнэ. Торноосоо шүдний оо, сойз гаргаад тавьтал эхнэр:
-Тогтооход тийм хэцүү байна уу, хүн хэлээд байхад. Нөгөө "саван" нь хаа байна?


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex