“Facebook” цахим төлбөрийн системээ танилцуулжээ
Дэлхийн томоохон нийгмийн сүлжээнүүдийн нэг болох "Facebook” цахим төлбөр тооцооны системээ танилцуулжээ.
Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, "Facebook Pay” систем нь нийгмийн сүлжээгээр илүү хялбар, хүртээмжтэй, аюулгүй арилжаа хийхэд тусална. Уг системээр хийх төлбөр тооцоог "Facebook", "Messenger", "Instagram", "WhatsApp" програмуудаар дамжуулан хийх боломжтой байна.
"Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст бизнесээ өргөжүүлэхэд, мөн интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, зарж борлуулахад тусалж чадна гэдэгт итгэж байна" гэж "Facebook”-ийн мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.