“Азаргын гол чонот”-ын Б.Отгонбаатар гэж хэн бэ?
"Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 оны хооронд оффшор данс руу хийсэн олон сая ам.долларын хэргийн сэжүүрээс Монголын хууль хяналтын байгууллагынхан атгасан талаар "Зууны мэдээ” сонин мэдээлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулж "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн, "Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн "Хар” хочит Б.Отгонбаатар, "Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч ажилтай, түүний дүү Б.Батжаргалсайхан нарыг 20-иод хоногийн өмнө 30 хоногийн хугацаагаар баривчилсан.
Өнөөдөр асуудлын гол нь гэгдээд байгаа "Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан. Мөн 2009 оны гуравдугаар сарын 24-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий "Юнайтедфрэндс групп” ХХК-ийг байгуулжээ. Бас 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай "Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.