Хуучирсан Галош шиг Монгол-Оросын харилцаа

0

Хуучирсан Галош шиг Монгол-Оросын харилцаа

ЗХУ задарсан нь дэлхийн 2  дугаар дайны дараа Сталины бий болгосон Төв Ази дахь нөлөөллийн бүсийн хуваарилалтыг үгүй хийж орхисон бөгөөд гэнэт онгойсон энэ орон зайд  АНУ орж ирэх гэж Монгол, Киргиз, Туркменстанаар дамжуулан сулхан оролдлого хийсээр 30-д жил өнгөрөв.Энэ хугацаанд Хятадын эдийн засаг эрчимтэй өсч, ОХУ дотоод улс төрийн зөрөлдөөнөө шийдвэрлэж, гадаад бодлогодоо дорно зүгт бэхжих шинэ чиг хандлагаа тунхаглав. Өнөөдөр Москва, Бээжингийн өмнө хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад тусгаарласан Төв Азийн бүс нутгийн улсууд дээр нь Монгол Улсыг оролцуулаад энэ өргөн уудам нутагт хэн нь ирэх 50 жилд гол тоглогч байх вэ гэдгээ шийдвэрлэх цаг иржээ. Асуудлаа шийдвэрлэхийн тулд Орос, Хятадын аль алин нь 20 дугаар зуун шиг зэвсэг хангинуулах юм уу ширээний ард сууж, ил наймаалцахгүй нь мэдээж бөгөөд өнөөдөр нөлөөний бүсэд багтаж байгаа улсуудтай харилцахдаа оросууд хуучин нэг системд багтаж байсныг нь сануулах, "ах”-ын байр сууриас бодлогоо шууд тулгах, төр, засгийн удирдлагуудынх нь Оросоос айх, талтай хандах сэтгэлзүйн "эмгэг”-ийг нь ашиглах аргыг голчилж байна. Хятадуудын үйл ажиллагааны суурь дэвсгэр нь эдийн засгийн хамтын ажиллагаа болно.

Нэгэнт эхэлсэн Орос, Хятадын нөлөөллийн бүсээ дахин хувиарлах гэсэн сөргөлдөөн нь Монгол Улсын гадаад, дотоод  бодлогод хүчтэй нөлөөлж, Монгол Улсыг ахин шинэ сорилтын өмнө авчраад байна. Байдлыг сайтар ойлгохын  тулд Монгол-Хятад, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг хэдхэн үзүүлэлтээр харъцуулья.

Монголд хөрөнгө оруулсан Хятадын 1000 гаруй ААН байдаг бол Оросын 50 гаруй компани бий, Монгол-Хятадын бараа эргэлт жилийн 10 тэрбум ам.доллар бол Монгол-Оросынх 900 сая орчим ам.доллар, Хятадын их, дээд сургуулиудад 10000 шахам хүүхэд,  залуус суралцаж байгаа бол Орост 1200 орчим оюутан суралцдаг, Хятад-Монголын хилийн боомтоор 1 зорчигч нэвтрэхдээ 5 орчим минут зарцуулдаг бол Орос-Монголын боомтод 180-200 минут болдог. Оросын хил, гаалийн хүнд суртал нь орос барааны импортыг хязгаарлаж,  орж ирсэн жаахан нь гудамжинд зарагдаж байхад Хятад болон бусад улсын бараа зах, супермаркетүүд, худалдааны төвүүдийн лангуу, павилоныг дүүргэж байна. Сүүлийн 10 жилд талуудын төр, засгийн өндөр дээд түвшинд үзэглэсэн эдийн засгийн гэрээ, хэлэлцээрүүдийн биелэлтээс харахад Хятад-Монголын гэрээний биелэлт 80 орчим хувьтай байхад Орос-Монголынх 10 хүрэхгүй байна. Оростой байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд, хамтын ажиллагаа Монголын олон нийтийн дургуйцлийг төрүүлж байна. Жишээлбэл, Оросоос авч буй цахилгаан, шатах, тослох материалын өндөр үнэ, хамгийн гол нь байнга уяатай байлгах Оросын талын санаархал, хэт нэг талын ашиг сонирхлыг тэргүүнд тавьсан төмөр замын төслүүд, Сэлэнгийн УЦС-ийн хувь заяа зэргийг дурьдаж болно.

Үүн дээр нэмэгдээд Монгол дахь Оросын хуучин нөлөө сарнин алга болж орон зайг нь бусад орон эзэлж байна. Эрдэнэт үйлдвэр 2 улсын харилцааны томоохон хөшүүрэг байсан бол одоо алга болов, УБТЗ-ын хувьд ч нөлөө нь улам буурсаар байна. Хүн амын дунд орос хэл мэддэг хүмүүсийн тоо цөөрч, оронд нь англи, солонгос, хятад хэл мэддэг залуус зонхилох болов.Монгол судлалын төв Оросоос Хятад руу шилжив. Хятадын давуу байдлыг нуршин өгүүлэх шаардлагагүй биз ээ.

Дээрх байдлаас харахад ОХУ, манай улсын хувьд Хятадтай өрсөлдөх чадваргүй болжээ. Түүх хоржоонтой, өнөөгийн Монгол, Хятад, Оросын харилцаа, гадаад улс төрийн орчин зарим хэлбэрээрээ 1920-д оныхтой ижил байна.

Манай улсын хувьд аль нэг улсын хараат болчихгүйн тулд талуудыг  харилцан тэнцвэржүүлэх, Оросын хувьд бүс нутаг дахь Хятадын нөлөөг сөрөн зогсох цэг дээр Монгол, Оросын ашиг сонирхол огтлолцож байна. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед ихээхэн чухалчлан үзэж, "Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд  зарим арга хэмжээ авсан нь богино хугацаанд үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд үндсэн зарчмаа баримталж байгаа ч Оросын тал руу хэлбийж, манай улсын хувьд нэгэнт үр дүнд хүрэхгүй нь тодорхой байгаа Оросын талын Монгол Улс руу хандаж буй "ах”-ын сэтгэлгээнд суурилсан бодлогыг дэмжээд байна уу даа гэж харагдана.

Путины Монголд бууж мордоод байгаа айлчлалууд, Халх голын дайны ой, Батлан хамгаалахын хамтын ажиллагааны ахиц зэргийг миний зүгээс Москва монголчуудын "дурсамжийг нь  сэргээж”, "орос ах танай тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн, одоо ч санаа зовсоор байна” гэсэн ойлголт олон нийтэд нь өгч, улмаар нөлөөгөө ахин сэргээх гэсэн бодлого  гэж харж байна.  Гэтэл 2 улсын 20 дугаар зууны харилцаа, түүхийн талаар ямар ч ойлголтгүй, ойлгохыг ч хүсэхгүй, тэр байтугай Оросын талаар хойно байдаг гэдгээс өөр юу ч мэдэхгүй хэт прагматик хандлагатай олон нийт Монголд нэгэнт бий болоод байна.

Манай улс төрчдийн зүгээс Хятадын давуу байдлыг саармагжуулахын тулд Оросын хүчийг ашиглах тэгэхдээ оросуудад бид 20 дугаар зууны морь унасан, мод тохсон монголчууд биш болсон, ялангуяа дүү чинь биш гэдгээ сайтар ойлгуулж, тэдний хандлагыг өөрчилж, Хятадын эсрэг хамтын ашиг сонирхлоо хамгаалах хүнд зорилт тулгарч байна.

Дээр  1920-д оны тухай цухас дурьдсан. Эцэг, өвгөд маань хэдэн арван мянгаараа амь насаа золин байж тусгаар тогтнолоо баталгаажуулж, эдүгээ бидэнд үлдээж өгсөн.  Өнөө үеийнхэн бидэнд энэ их өвийг хойч үедээ бүрэн бүтнээр нь дамжуулах ухаан бий юү?

                        Г.Чойжилсүрэн

Эх сурвалж: Bolod.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex