Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ
Өчигдөр машинтай жагсагчид автозамын хөдөлгөөнийг хааж, НИТХ-аар хэлэлцэн баталсан Авто зам ашигласны төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргээс нь хамааран ялгамжтайгаар тогтоож, сардаа 8300 төгрөг байхаар төлөвлөсөн шийдвэрийг эсэргүүцсэн. Мэргэжлийн байгууллагын ажилтны хэлж байгаагаар нийслэлд 1000 орчим км урт зам байдаг бөгөөд эдгээрийн засвар арчлалтын ажлыг бүрэн гүйцэтгэхийн тулд жилдээ 50-70 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байдаг хэдий ч өдгөө зам ашигласны төлбөрт жилдээ нэг авдаг 20-40 мянган төгрөг нь нийт 12 гаруй тэрбум төгрөгийг Нийслэлийн авто замын санд төвлөрдөг, энэ нь дээр дурьдсан нийт замын 10-20 хувийн засвар үйлчилгээний ажлыг л дөнгөн данган хэрэгжүүлэх төдийд хүрдэг гэдгийг дурьдсан байдаг. Ийм нөхцөлд авто замын засвар үйлчилгээг сайжруулах тухай яриад ч хэрэггүй гэдгийг иргэн та ойлгох биш.
"Авто замын татвараа нэмэхээ зогсоо” /татвар, төлбөрөө ч ялгахгүй/ хэмээн хамаг чангаараа баорилж бархирч яваа тэдний улс төрийн зорилготой үйлдэл нь хотын иргэдийн дуу хоолойг бүрэн төлөөлөх үү гэдэг асуудал урган гарна. Хэрвээ үнэхээр иргэд олон нийтийг эвдрэлгүй замаар зорчуулах гэсэн НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцсэн бол сошиал болон бусад олон хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд энэ мэтийн нам, улс төрчдийн гар хөл бологсодод итгэхгүй байсан биз.
Эх сурвалж: Todmedee.mn