Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар хэн, юу хэлэв?

1
Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар хэн, юу хэлэв?

Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр санал нэгдсэн гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар УИХ дахь намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудал албан ёсоор МАН-ын бүлгээр ороогүй. УИХ-ын дарга, намын хүрээнд ярьж байсан асуудал бол байгаа. Гэхдээ яг ингэж тэтгэврийн зээлийг тэглэх тухай яриагүй. УИХ-д ч энэ талаар ямар нэгэн хууль өргөн бариагүй, эдийн засгийн нарийн тооцоолол хийгээгүй байгаа. Ингэхээр тодорхой ярих зүйл алга. Ойрын хугацаанд Ерөнхийлөгч юм уу, Засгийн газраас өргөн барих байх.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгдээрээ улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс бус хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий  сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байгаа юм шиг харагдаж байна. ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэр яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгч гэнэтийн бэлэг барилаа. Баяртай мэдээ байна. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулахаар тэтгэврийн зээлийг тэглэе гэнэ. Зөвлөгөөг дагая. Харин би хэдэн асуудлыг тодруулмаар байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний орд хэний өмч юм бэ. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй юм биш үү. Мөн арваннэгдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээл болон хүүгийн мөнгөнд 776 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ мөнгө манай улсад бий юү. Манайх өр ихтэй учраас бонд босгоход тун хэцүү. Маргаантай асуудалд хэн ч зээл өгөхгүй шүү дээ. Энэ асуудлууд их эргэлзээтэй байна. Бодвол томчууд энэ асуудлыг шийдвэрлэх байх л даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь  УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцэн, шийдвэрлэсний дараа хэрэгжих ёстой. Учир нь, Үндэсний аюулгүй  байдлын зөвлөл бол хууль санаачлах эрхтэй субъект биш. Харин ямар нэгэн шийдвэр гаргаж болно. Түүнийг нь хууль санаачлах эрхтэй субъектууд УИХ-д өргөн бариад, хэлэлцэн, шийдвэрлэдэг. Энэ дагуу дээрх асуудал үргэлжилнэ. Хуулийн төсөл өргөн баригдах үеэр хэдэн хүний, хэчнээн төгрөгийн зээлийг чөлөөлөх вэ гэдэг нь тодорхой болно. Миний авсан мэдээллээр 300 гаруй иргэний, 800 орчим тэрбум төгрөг байгаа гэсэн. Эдийн засгийн хувьд тохиромжтой юу гэдэг асуулт гараад байгаа. Энэ тухайд ямар схем зохиож, санхүүжилтийг босгох вэ гэдгээс шалтгаална. Улсын төсөв энэ хэмжээний мөнгийг даахгүй. Ерөнхийлөгчийн хэлснээр бол Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар санхүүжилт бүрдэнэ гэсэн. Ингэхээр миний ойлгосноор Салхитын мөнгөний орд дээр бонд босгоод тэтгэврийн зээлийг чөлөөлнө. Эргээд тус ордоо эдийн засгийн эргэлтэд оруулаад бондын төлбөрөө төлөх схем байхаар харагдсан. Хэрэв ингэвэл болохгүй зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Бид ахмадуудаа дэмжих бодлого барих ёстой. Тэтгэврийг нэмж, зохих түвшинд хүргэх нь хамгийн тулгамдсан асуудал. Мөн тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэх нь гол асуудал гэж харж байна. Бид баялгаа хэн өмчилж, хэн хүртэх вэ гэдэг нь асуудал дагуулж байна. Багахан хэсгийг нь тогтооход л бүх халамжийн тогтолцоог сайжруулах боломж бий.  Цаашдаа залуу гэр бүлүүдэд ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
: Violajenny

Hey. What is the best way to contact you?
g5x7876bd

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex