Х.Хафтар Москва хотод хүрэлцэн иржээ
Ливийн үндэсний армийн командлагч Халиф Хафтар Москва хотод хүрэлцэн иржээ. Москва хотод тэрбээр Ливийн Үндэсний зөшилцлийн Засгийн газрын тэргүүн Файез Сарражтай яриа хэлэлцээ хийж магадгүй байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеф Тайип Эрдоган нар өнгөрсөн бямба гарагт Ливийн мөргөлдөөнд оролцогч талуудад хандан нэгдүгээр сарын 12-ны шөнө дундаас эхлэн байлдааны ажиллагаагаа зогсоож, даруй яриа хэлэлцээ хийхийг уриалсан юм. Х.Хафтар энэ санаачилгыг сайшаасан хэдий ч Триполи руу хийх давшилтаа үргэлжлүүлсээр байхаа мэдэгдсэн бол Сарражийн хувьд Хафтарын армийн анги хэлтсүүдийг эргүүлэн татах нөхцөлтэйгээр энэхүү уриалгыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Ням гарагт орон нутгийн цагаар шөнө дундаас эхлэн байлдааны ажиллагаагаа зогсоож байгаагаа талууд мэдэгдэж гал зогсоох дэглэмийг зөрчвөл хариуг нь өгөхөө мөн илэрхийлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.