Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ
Монголчуудын өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг цагаан сарын баяр айсуй. Шинэ оноо угтахаар бүтэн сар баярлачихдаг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгдсэн байсан бол өдгөө ч буураагүй байна. Тодруулбал, мах, ногооны үнэ өсчээ.
2020 оны 01 дүгээр сарын II долоо хоногт: Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8300 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10028 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11 төгрөгөөр (0.1%), үхрийн цул махны үнэ 22 төгрөгөөр (0.2%)-аар тус тус нэмэгджээ. Харин энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах "Баянзүрх”, "Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11 мянга 800 төгрөг аж.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 218 төгрөгөөр (2.7%), харин хонины цул махны үнэ 270 төгрөгөөр (3.2%)-аар тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах "Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
2020 оны 01 дүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:
- "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг
- 1-р зэргийнх 1100-1500 төгрөг
- 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1300-1560 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Бөмбөгөр”, "Барс” хүнсний захуудад дээд зэргийн "Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
"Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. "Хүчит Шонхор”, "Хархорин” хүнсний захуудад "Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин "Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.
2020 оны 01 дүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.8 хувиар өсч 1451 төгрөг, байцай 2.0 хувиар өсч 1491 төгрөг, хүрэн манжин монгол 0.9 хувиар өсч 1537 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3500-4050 төгрөгийн үнэтэй байна. "Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4050 төгрөгөөр "Макс супер маркет” худалдаалж байна.
Шар будаа 2,808 төгрөгийн дундаж үнэтэй байгаа ажээ.
ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 3740-4400 төгрөгийн үнэтэй байна. "Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 3740 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4400 төгрөгөөр "Хүчит шонхор зах” худалдаалж байна.
Ургамлын тос дунджаар 3,459 төгрөг буюу 3000-4090 төгрөгийн үнэтэй байна.
Гүрж ногоон цайны дундаж үнэ 2019-12-11 өдөр 1,540 төгрөг байсан ба түүнээс хойш 2020-01-15 өдрийг хүртэл тогтмол 1,530 төгрөгийн дундаж үнэтэй байв.
Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2600-3000 төгрөгийн үнэтэй байна. "Бөмбөгөр худалдааны төв”, "Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 2600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3000 төгрөгөөр "Таван эрдэнэ зах” худалдаалж байна.
Фүжи алимын дундаж үнэ 2019-12-31 өдөр 4,244 төгрөг байсан ба түүнээс хойш 2020-01-15 өдрийг хүртэл тогтмол 4,133 төгрөгийн дундаж үнэтэй байв.
ОХУ өндөг дунджаар 344 төгрөг буюу 320-360 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн "Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2300-2470 төгрөгийн үнэтэй байгаа бол "Аи-76, 80” шатахуун 1650-1750 төгрөг, "Аи-92, 93” шатахуун 1760-1840 төгрөг, "Аи-95” шатахуун 2230-2240 төгрөгийн үнэтэй байна. Харин "Газ” – 1300 төгрөгийн ханштай байна.
Эх сурвалж: Dorgio.mn
Сэтгэгдэл байхгүй байна.