Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ: вирусын эсрэг 3 жор Зөвлөгөө 2020/04/06 0 Өндөр халуурах, архаг ядаргаа, нойр муудах, ханиад томуу тусах, толгой өвдөх, бие эрхтэн, зүрх судас өвдөх – таны дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдсаныг илтгэж байгаа юм. Тийм учраас биеийнхээ дархлааг сайжруулах цаг болжээ. Та бүхэнд санал болгох эдгээр жорууд нь биеийн дархлааг бүхэлд нь сайжруулах бөгөөд биеийн болон оюуны хөдөлмөрийн үр бүтээмжийг дээшлүүлэхэд нөлөөлнө. Цитрустай цагаан гаа Ханиадны эсрэг цитрустай цагаан гааны цай бэлдэхэд танд: ногоон цай, шинэ цагаан гаа, цинамон, зөгийн бал, гааны навч, хар нунтаг перец, грейпфрут, нимбэгийн шүүс хэрэгтэй. 1 литр усанд цагаан гаа ойролцоогоор 5-10 см байхаар тооцож хийнэ. Цагаан гаагаа цэвэрлээд үрүүлээр үрж жижиглэнэ. Усандаа хийж 10 минут орчим буцалгаад чимх перец, цинамон, гаагаа нэмж дахин 2-3 минут буцалгана. Галаас авч шүүнэ. Нимбэг болон жүржээ нарийхан хэрчээд (2-3 хэрчим) цагаан гаатай цайндаа хийж жимсний шүүсийг гартал халбагаар шахна. Бага зэргийн зөгийн балаар амтална. Ханиалга дарах цай Хоолойн өвчин болон ханиалга дарах шилдэг цай. Хар эсвэл ногоон цай сонгоно. Цагаан гаа, хэдхэн ширхэг кардамон, 1-2 ш хадаасан цэцэг бэлдэнэ. Юуны түрүүнд цайгаа буцалгаад дээрээс нь кардамон, нунтаг цагаан гаа, хадаасан цэцгээ хийж 20 орчим минут зөөлөн галаар буцалгана. Хутгаж байхаа мартаж болохгүй. Уухаасаа өмнө хагас стакан жүржийн шүүс нэмж болно. Цайгаа шүүгээд халуунаар нь уугаарай. Дарстай цай Ногоон цай буцалгаад дээрээс нь үрж жижиглэсэн цагаан гаа, бага зэргийн хар чавга, стакан улаан хуурай дарс хийнэ. Зөөлөн галаар 15 минут буцалгахдаа хутгаж байх ёстой. Шүүгээд уугаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/150356/ © XopoM News 0
Сэтгэгдэл байхгүй байна.