Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалах зорилгоор хадгалж байгаад баригджээ Матрын булан 2020/04/19 0 Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны 01 дүгээр сард хууль бусаар агнасан хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогджээ. Мөн уг хэргийг Монгол улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.Хүрэн баавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг дайчлан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хүрэн баавгайн 8 савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. 0
Сэтгэгдэл байхгүй байна.