ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙГ ЗӨРЧИГЧ А.ТЛЕЙХАН

0
Төрийн албаны хуулийг зөрчигч А.Тлейхан
Төрийн албаны хуулийг зөрчигч, төрийн өндөр алба хашигч дарга нарын мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Монгол Улсад өнөөдөр мөрдөж буй хуулийн дагуу эмэгтэй хүн 55 нас, эрэгтэй хүн 60 настайдаа тэтгэвэрт суудаг. Гэтэл өнөөдөр 70 насыг зооглож яваа ч төрийн өндөр албан тушаалд хачиг шиг наалдсан нөхөд олон байна.

Тэдний нэг нь А.Тлейхан. Түүний хувьд өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт албыг хашиж байна. 1950 онд Баян-Өлгийн аймгийн Цэнгэл суманд төрсөн. Өдгөө 70 насны босгыг алхаж буй. 1976 онд гуравдугаар цахилгаан станцын ээлжийн мастераас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1997 оноос эхлэн хэлтсийн даргын алба хаших болсон. Үүнээс хойш даргын албан тушаалын даллага авахуулсан тэрбээр 2008-2016 оныг хүртэл парламентад суусан. Улмаар УИХ-ын 2016 оны сонгуулиар өвдөг шороодсон ч нам нь түүнд хорооны даргын албыг "бэлэглэв”. Хуулийн дагуу гавьяаныхаа амралтын эдлэх насандаа ээлжит ийн даргын албанд томилогдсон "азтай” нэгэн бол А.Тлейхан.

Төрийн албаны тухай хуульд "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” хэмээх заалт бий. Иймээс 70 насыг зооглож буй А.Тлейхан дарга танд Төрийн албаны хуулиа мөрдөхийг сануулж байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр  "Монгол төрд чөмгөө дундартал зүтгэсэн хүн бол Ж.Бямбадорж. Төр зүтгэсэн хүндээ халтай байдаг” гээд л өмгөөлж суугаа харагдсан.  

Гэвч нэгэнт тэтгэврийн насандаа хүрсэн бол залуу боловсон хүчнүүдээ зайгаа тавьж өгдөг жишгийг тогтоож, хуулиа биелүүлэх нь зүй ёсных. Заавал "чөмгөө дундартал” үргэлжлүүлэн зүтгэх хэрэггүй юм. Энэ үг ТЕГ-ын дарга Д.Гэрэл, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон А.Тлейхан нарт хамгийн их хамаатай.


О.ОНОН
Olloo.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex