As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Жүжигчин Б.САНСАРМААГИЙН хэнд ч хэлдэггүй ТАВАН НУУЦ

0

 

Жүжигчин Б.САНСАРМААГИЙН хэнд ч хэлдэггүй ТАВАН НУУЦ

Аяны хүрээнд таны санхүүгийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс хамгийн ойлгомжтойгоор видео контентуудыг цувралаар хүргэж байгаа бөгөөд өнөөдөр жүжигчин Б.Сансармаа өөрийн өдөр тутмын санхүүгийн тал дээр баримталдаг хамгийн чухал зарчмуудаа танилцууллаа. Түүний өдөр тутамдаа нууцалдаг таван зүйлийн аль нэг нь хэрэгтэй санагдвал амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.

  1. ГАР УТАСНЫ КОД. Орчин үед гар утас бол хувь хүний  хамгийн чухал хэрэглээний нэг болсон. Гар утсанд миний зураг, мессеж, тэмдэглэгээ, сошиал хаягууд, имэйл зэрэг хувийн орон зайн  нууц зүйл их байдаг учраас гар утасны кодоо нууцалдаг. 
  2. ХУВИЙН НУУЦ. Би ер нь нууц сайн хадгалдаг. Найзуудынхаа надад итгэж ярьсан зүйлийг  хэнд ч хэлэхгүй байхыг маш их  хичээдэг. 
  3. ХЭТИЙН ЗОРИЛГО. Ойрын хугацаанд хийх ажлаа нууцалдаг. Яагаад гэвэл бусдад алдаж магадгүй гэж болгоомжилдог. Хийснийхээ дараа хүмүүст үзүүлэх нь илүү ач холбогдолтой байдаг.
  4. ХУВИЙН АМЬДРАЛ. Би хувийнхаа амьдралыг сошиал орчноос нууцалдаг. Яагаад гэвэл зөвхөн надад ирж байгаа анхаарал зарим миний ойр тойрны хүмүүс тухгүй байдаг. Тиймээс ойр дотныхоо хүмүүсийг хүндэтгэж нууцалдаг .
  5. ДАНСНЫ ДУГААР. Орчин үед маш олон төрлийн залилан, луйврын хэргүүд интернэтийн болон интернэтийн бус орчинд гардаг. Зарим нэг вэбсайтад ороход банкны дансны дугаар асуудаг. Би бол хэзээ ч  дугаараа хэлдэггүй. Саяхан бас надад сэжиг бүхий үйл явдал тохиолдсон. Найзыгаа хүлээгээд зогсож байсан чинь нэг залуу ирээд би танруу мөнгө шилжүүлээд АТМ-ээс авч болох уу? гэж асуусан. Огт  танихгүй хүн ийм зүйл асуусан болохоор сэжигтэй гэж үзэн шууд татгалзасан. Энэ мэтчилэн олон санхүүгийн залилан их байдаг. Тиймээс бид өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах ёстой. 

Иргэн та ч гэсэн санхүүгийн аливаа залилах эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ дараах байдлаар хамгаалаарай.

  • Утасны дугаарт тань ирсэн 4-6 оронтой тоо, кодыг бусдад дамжуулахгүй байх
  • Танихгүй хүнд өөрийн карт, банкны дансаа хэрэглүүлэхгүй байх
  • Өөрийн дансаар дамжуулан АТМ-с бусдад мөнгө гаргаж өгөх, гүйлгээ шилжүүлэхгүй байх
  • Танил, найз нөхдийн тань фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх, шилжүүлэх хүсэлт ирвэл, утсаар лавлан, баталгаажуулж байх.
  • Сэжиг бүхий линк, холбоос дээр дарахгүй, эх сурвалжийг нягталсны дараа нэвтэрдэг байх.

Санхүүгийн луйвраас сэргийлье!

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.