Японы Сансрын анги нэгтгэл ажиллаж эхэлнэ
Японы Зэвсэгт хүчний сансрын анги нэгтгэл 5 дугаар сарын 18-наас ажиллаж эхлэх бөгөөд сансрын орон зайд манай улсын хиймэл дагуулуудын аюулгүй байдлыг хянах болно гэж Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Хиймэл дагуулуудыг сансрын хог хаягдлаас хамгаалах нь бидний хамгийн чухал зорилт юм. Үүнээс гадна сансрын аппаратууд, газрын объектуудад аюул учруулж болзошгүй солирын болон сансрын бусад биетийг ажиглана. Энэхүү анги нэгтгэл нь одоогоор 20 орчим мэргэжилтнээс бүрдэж байгаа хэдий ч цаашид бүрэлдэхүүний хүрээг тэлэх төлөвтэй байна” гэж тэрбээр ярьсан байна.
Сансрын шуурхай анги нэгтгэлийн төв байр нь Токио мужийн Футю хот дахь цэргийн баазад байрлаж байгаа аж. Энэхүү анги нэгтгэл нь АНУ-ын Зэвсэгт хүчин, Японы сансар судлалын "JAXA” агентлагтай нягт холбоотой ажиллахыг зорьж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.