М.Энхболд: Дагуул хотуудыг одоо байгаа сум, суурин газрын бодлоготой уялдуулъя

0

М.Энхболд: Дагуул хотуудыг одоо байгаа сум, суурин газрын бодлоготой уялдуулъя

 

"Хот байгуулах тухай" тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн, дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр ТББХ руу буцаалаа. Хот байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсанаар Улаанбаатарын дагуул хотууд болох "Айро сити", "Майдар сити" хотууд Төв аймагт барьж байгуулагдах хууль эрх зүйн орчин бүрдэх юм. 

 

УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнөөдөр 09 цагт хуралдсан ТББХ-ны хурлаар "Майдар сити"-г шинэ Нисэх онгоцны буудалтай уялдуулан хөгжүүлэх санал гаргасан нь тогтоолын төсөлд туссан боловч, одоогийн Зуунмод хот, Сэргэлэн сум болон олон улсын аялал жуулчлалын төв Манзуширын хийдийн төсөл, бодлоготой нягт уялдуулах хэрэгтэй байна гэсэн санааг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн М.Энхболд: 

-Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь оршин сууж байна. Богд уулаа тойроод хүн амын бараг 50 хувь нь оршин сууж байна. 1733 онд Манзуширын хийдийг Богд уулын урагшаа харсан аманд байгуулж, 1778 онд ард нь Улаанбаатар хот бууриа засаж байсан түүхтэй. Одоо бид нар Улаанбаатар хотын ачааллыг бууруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах гэж байгаа нь зөв зүйтэй. Үүнтэй холбогдуулж, миний өглөө Байнгын хороон дээр хэлсэн санал хэдийгээр дүгнэлтэд орсон боловч, учир дутагдалтай байна. 

Зуун мод хот 18-20 мянган хүн амтай. 2800-3000 хүн амтай Сэргэлэн сум дэргэд нь байна. Хөгжлийн төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг одоогийн төв суурин газрын хөгжлийн бодлоготой уялдуулах талаас нь хоёрдугаарт заалтад оруулж өгөөч ээ. Аялал жуулчлал эдгээр бүсүүдэд хөгжиж таарна. "Майдар хот" аялал жуулчлалын нэлээд онцлог газар болно. Манзушир хийд олон улсын аялал жуулчлалын төв болох хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан. Иймд эдгээрийг хооронд нь уялдуулах, хүн амын суурьшил, аж үйлдвэржилт, эдийн засгийн уялдаа холбоог авч үзээч. Хүссэн хүсээгүй зэрэгцэн орших суурин газрууд бий болж байна. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийг одоо байгаа сум, суурин газрын бодлоготой нь уялдуулж авч үзэхийг хүсэж байна. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex