З.Баянсэлэнгийн хэргийн цаад эзэн, далд захиалагч нь хэн бэ

0

З.Баянсэлэнгийн хэргийн цаад эзэн, далд захиалагч нь хэн бэ

 

З.Баянсэлэнгэ "Н.Энхбаяраас хэзээ ч урвахгүй. 

Анд нөхрөө худалдаж, хог новш болгодог хүн би биш. Та нарыг хаяхгүй” гэж 2015 онд хэлж байсан удаатай. Өнгөрсөн он жилүүдэд тэр хэлсэндээ хүрч, анд нөхөр, намын даргаасаа урваагүй ч харамсалтай нь намын даргынхаа өмнөөс хэрэгт унаж, хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж явна.

З.Баянсэлэнгэ 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-ын гишүүний сэнтийд суусан. Тэр үеэс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, "Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Барилга, хот байгуулалтын сайдын албыг хашсан билээ. Үнэндээ бол Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга, МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга гэдгээс өөр улс төрийн намтаргүй хүн ийм өндөрлөгт хүрнэ гэдэг ёстой л од нь гийсэн аавын хүү, ээжийн охинд тохиох аз. Энэ хүртэл хэрхэн явж ирснээ тэрбээр "Хөдөлмөрч тууштай хүнийг аз үргэлж дагаж явдаг юм” гэж гоё үгээр хариулдаг байлаа. Гэхдээ гудамжны тэмцэгчээс сайдын суудалд суусан тэрбээр нэг л хүний ивээлд багтаж, нэг л хүнээс хараат байж эцэстээ нэг л хүний өмнөөс хэлмэгдсэн нь үнэн.

Н.Энхбаярыг хамгийн тууштай өмгөөлж, хамгаалдаг намынх нь зүтгэлтнүүдийн нэг З.Баянсэлэнгэ байв. Түүнийг Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд саатуулахад цагдаа нарыг эсэргүүцээд, үүнийхээ төлөөсөнд Дэнжийн мянгын албадан саатуулах төвд 14 хоног хоригдож, дараа нь Хэлмэгдэгсдийн хөшөөний урд олон хоног нойтон өлсгөлөн зарласан хүн бол З.Баянсэлэнгэ. Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосныг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн шүүхийг булшилна хэмээн гадаа нь шар цэцэг өргөж байсан хүн бол бас л З.Баянсэлэнгэ. Энэ мэтээр ёстой л хөл хүрэх газраа явж, чадахгүй бол мөлхөж, Н.Энхбаяр даргаа хамгаалж байсан эмэгтэйд нэг л өдөр төрийн хуулийн нударга буусан юм. Тэр нь мэдээж Н.Энхбаярын төлөө хийсэн хууль бус үйлдлийнх нь "шагнал” байв.

Н.Энхбаяр намынхаа нэрийн өмнөөс дарга, сайд болгосон хүмүүстээ нэг л болзол тавьдаг нь намын санхүүжилт олж ирэх. "Олж ирэх” гэдэг нь төрөөс буюу төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс ямар нэг аргаар авч, түүнд өгөх болзол бөгөөд уг болзлыг биелүүлж чадаагүй, биелүүлэхийг хүсээгүй, эсвэл хагас дутуу биелүүлсэн бол Н.Энхбаярын хажуугаас холддог жамтай. Олон хүн түүнтэй нийлээд, дараа нь холдон явсан түүх үүнийг гэрчилдэг.

З.Баянсэлэнгэ харин төрийн өндөр албан тушаалаа ашиглан Н.Энхбаярт мөнгө олж өгөх болзлоо биелүүлэх гэж нэлээд хичээсэн харагддаг. Тэрбээр Барилга, хот байгуулалтын сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, Засгийн газраас хэрэгжүүлсэн "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд "Бэрэн групп” ХХК-ийн барьсан "Хангай” хотхоноос 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Ингэж албан тушаалаа урвуулан ашиглаж байхдаа З.Баянсэлэнгэ нэг л зүйлийн төлөө явж байсан болов уу. Тэр нь Н.Энхбаярын болзлыг биелүүлэх байсан бөгөөд түүний захиалгаар албан тушаалын хэрэг үйлдсэн гэхэд үнэнд нийцнэ. З.Баянсэлэнгэ энэ үйлдлийнхээ төлөө эрүүгийн хэрэгт шалгагдаж, хоригдсон. Н.Энхбаяртай хүзүү толгой холбосон хүмүүсийн эцсийн зогсоол хууль, шүүхийн байгууллага байдаг нь цорын ганц үнэн. Шуудхан хэлэхэд, З.Баянсэлэнгэ Н.Энхбаярын өмнөөс хэлмэгдсэн.

Ц.Бат 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex