Н.НОМТОЙБАЯРЫГ ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО

0
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж энэ сарын 17-ны 14.00 цагт товлон зарлав. 

Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгчид түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзав. Ингэснээр, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

Н.НОМТОЙБАЯРЫГ ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО

 


Түүнд өнгөрсөн сарын 28-ны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Тодруулбал, Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлтэй прокурорын баримт, хүсэлтийг харгалзан шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. 

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж байсан.

Эл хэрэгт Н.Номтойбаяраас гадна Д.Батмөнх, Н.Ууганбаяр, Н.Баттөгс, Б.Нямдаваа нарын иргэнийг холбогдуулан шүүж байгаа юм.

Ташрамд дурдахад, иргэн Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Монгол Улсад цагдан хоригдсон үедээ сонгуульд оролцож буй анхны тохиолдол юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex