Наадмаар банк болон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

0

Наадмаар банк болон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

 

Тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар банкууд болон худалдааны төвүүдийн  ажиллах цагийн хуваарийг дэлгэрэнгүйгээр танилцуулж байна.

 


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК:

2020.07.16-ны өдөр Нарантуул салбар болон Нарны зам салбар амран бусад салбар, тооцооны төв цагийн хуваарийн дагуу ажиллана.

2020.07.17-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг мэдээлж байна.

ГОЛОМТ БАНК

ТӨРИЙН БАНК

ХААН БАНК

АРИГ БАНК

7-р сарын 11-ны өдрөөс 7-р сарын 15-ны өдөр хүртэл бүх салбар амарна. 7-р сарын 16-ны өдрөөс хэвийн хуваарийн дагуу ажиллаж эхлэнэ.

ХАС БАНК

Баяр наадмын өдрүүдэд Хас Банкны Сансар дахь И-март тооцооны төв 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.


ХАРИН ТОМООХОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД БОЛОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ЯМАР ЦАГИЙН ХУВААРИАР АЖИЛЛАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ. 

Энэ жил "Нарантуул", "Хархорин", "Да хүрээ" зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрах юм байна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллана.

"Номин" супермаркетын салбар дэлгүүрүүд: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарь буюу 08:45-22:00 цаг хүртэл ажиллана.

"Имарт" сүлжээ дэлгүүр: Бүх салбар долдугаар сарын 9-10-нд 09:00-23:00 цагт ажиллахаар болжээ. Харин долдугаар сарын 11-нээс эхлэн энгийн цагийн хуваарь буюу 09:00-22:00 цагт ажиллана.

"Оргил" худалдааны төвийн салбарууд: Долдугаар сарын сарын 15-ныг дуустал

  • Тусгаар тогтнолын ордон дахь Оргил худалдааны төв 09:00-22:00 цаг
  • Хороолол болон Амгалан дахь салбар 09:00-22:30 цаг
  • Энканто шилтгээн ба Зургаан буудал дахь салбар 09:00-23:00 цаг
  • Яармаг, Сонсголонгийн салбар 08:00-22:00 цаг
  • Зунжин, Налайх, Дархан дахь Оргил худалдааны төвийн салбар 09:00-23:00 цагт ажиллана.

Оргил худалдааны төвийн бүх салбар долдугаар сарын 16-наас эхлэн тухайн салбарынхаа цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

"Сансар" сүлжээ дэлгүүр: Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд тус сүлжээ дэлгүүрийн салбарууд ердийн цагийн хуваарь буюу 08:00-00:00 цагт ажиллана.

"Миний" сүлжээ дэлгүүр: Баяр наадмын амралтын өдрүүдэд 09:00-22:00 цаг буюу ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:

"Нарантуул" олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

"Хархорин" худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.

"Дүнжингарав" худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг.

"Бөмбөгөр" худалдааны төв: Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09:00-20:00 цаг.

"Содон Бөмбөгөр" худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

"Барс" худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.

"Хүчит Шонхор" худалдааны төв: Долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ.

"Да хүрээ" авто худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн энгийн цагийн хуваариар ажиллана. Да хүрээ захын ердийн цагийн хуваарь: 08:30-18:30 цаг.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.