ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ӨВӨЛ УТААГ 80 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛНА

0
Эх сурвалж: Сайн түлш
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй албаны хүмүүс "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажилтай танилцлаа.
 
"Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 13 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. "Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэж "Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Тус компани мөн угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлэх, зуухны стандарт, зөв галлагаа хийхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, мэдээллийг иргэдэд хүргэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн үйлдвэртэй танилцах үеэрээ тухайн үйлдвэрт шинээр ашиглалтад оруулж байгаа зарлан мэдээллэх төв болон үйлдвэрийн автоматжуулалтын удирдлагын системийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Мөн зарлан мэдээллэх төвөөр компанийн нийт ажилчдад мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.
 
Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлын явц, үйлдвэрийн үндсэн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, газар доорх байгууламж, газын бойлер, агуулах, цахилгааны дэд станц, 150 ажилчны амрах байр, нийтийн халуун ус, хоолны газар зэргийн барилгын ажлын явцтай танилцав. Үйлдвэрийг ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ажил 48 хувьтай байна.
"Тавантолгой түлш” компанийн хамт олон 2018 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв. Зүүн бүс дэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 80 хувь буурна, цаашид 2400 гаруй уурын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хангах, агаарын чанарын бүсэд орох хороо, дүүргийн тоог нэмэх зэргээр цогц арга хэмжээ авах гэж байгаа тухай хэлэв. Мөн Засгийн газрын зорилтыг дэмжиж сайжруулсан шахмал түлш хэрэглэн агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex